Айовад хар салхины улмаас долоон хүн нас баржээ

Хуучирсан мэдээ: 2022.03.07-нд нийтлэгдсэн

Айовад хар салхины улмаас долоон хүн нас баржээ

Айовад хар салхины улмаас долоон хүн нас баржээ

АНУ-ын Айова мужийн төв хэсэгт өчигдөр /2022.03.06/ хүчтэй хар салхи дэгдсэний улмаас дор хаяж долоон хүн нас баржээ. Энэ дунд тав хүртэлх насны хоёр хүүхэд байсан аж. Хар салхи 22 км гаруй үргэлжилжээ.

Албаныхан хэвлэлийн бага хурал хийж, хар салхинд амиа алдсан хүмүүсийн нэрсийг зарлав. Хоёр настай хүүхдээс эхлээд 72 настай хүн хүртэл энэ дунд байжээ. Мөн гэмтэж бэртсэн зургаан хүн байгаа аж.

Мэдисон дүүргийн Онцгой байдлын албанаас мэдээлснээр, хар салхины улмаас дор хаяж 52 байшин эвдэрч сүйдсэн байна. Шуурганы оргил үед Мичиган, Висконсин, Иллинойс, Индиана, Айова мужуудад 100 мянга гаруй байшин, аж ахуйн нэгжүүд тог цахилгаангүй болжээ. Мөн Дес Мойн олон улсын нисэх онгоцны буудал нислэгээ зогсоож, буудлын доор байдаг хамгаалах байранд аялагчдыг оруулсан байна.

Үндэсний цаг уурын албанаас мэдээлснээр, хар салхины улмаас дор хаяж гурван удаа аянга цахилгаантай бороо оржээ. Энэ удаагийн хар салхи “EF-3” ангилал буюу хүнд гэмтэл учруулж болзошгүй хамгийн хүчтэй хар салхинд тооцогдож буй юм байна. Тодруулбал, салхины хурд 219-266 км/цаг хүрчээ.

Эх сурвалж: USA TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж