ЭМЯ: 14 аймагт Covid-19-ийн шинэ тохиолдол бүртгэгдсэнгүй

Хуучирсан мэдээ: 2022.03.07-нд нийтлэгдсэн

ЭМЯ: 14 аймагт Covid-19-ийн шинэ тохиолдол бүртгэгдсэнгүй

ЭМЯ: 14 аймагт Covid-19-ийн шинэ тохиолдол бүртгэгдсэнгүй

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн шинжилгээгээр Covid-19-ийн 190 шинэ тохиолдол батлагджээ. Сүүлийн ес хоног дараалан халдварын тохиолдол 400-гаас доош тоотой бүртгэгдэж байна.

ЭМЯ-наас мэдээлснээр, шинээр илэрсэн халдварын 136 нь Улаанбаатарт, 54 нь орон нутагт бүртгэгджээ. Орон нутгаас хамгийн олон буюу 27 нийт тохиолдол Дорноговь аймагт батлагдсан байна. Харин 14 аймагт халдварын тохиолдол бүртгэгдээгүй аж.

Энэ хугацаанд цар тахлын халдварын улмаас хоёр хүн нас барж, уг өвчнөөр 2104 хүн эндээд байна.

Өнөөдрийн байдлаар халдварын улмаас 5312 хүн гэрийн ажиглалтад байгаа бол 1535 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Тэдгээрийн биеийн байдлыг үнэлбэл хөнгөн 380, хүндэвтэр 980, хүнд 148, нэн хүнд оноштой 19 хүн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж