Украины зэвсэгт хүчин Харьков мужийн Чухуйв хотыг чөлөөлөв

Хуучирсан мэдээ: 2022.03.07-нд нийтлэгдсэн

Украины зэвсэгт хүчин Харьков мужийн Чухуйв хотыг чөлөөлөв

Украины зэвсэгт хүчин Харьков мужийн Чухуйв хотыг чөлөөлөв

Украины батлан хамгаалах бүлгүүд өмнөд, зүүн, хойд гэсэн чиглэлийн дагуу хамгаалалтын үйл ажиллагаа явуулж, гуравдугаар сарын 6-нд Харьков мужийн Чухуйв хотыг Оросын армиас чөлөөлсөн байна.

“Байлдааны явцад Чухуйв хотыг чөлөөлжээ. Эзлэгчид цэргийн хүчин, техник хэрэгсэл зэргээр ихээхэн хохирол амссан. ОХУ-ын Зэвсэгт хүчний тэнгисийн явган цэргийн 61-р бригадын командлагч, дэд хурандаа Дмитрий Сафронов, Зэвсэгт хүчний 11 дүгээр салангид десантын довтолгооны бригадын командлагч, дэд хурандаа Денис Глебов нар амь үрэгдсэн” гэж Украины жанжин штабын цахим сүлжээнд нийтэлжээ.

Дээр дурдсанчлан оросууд Украины эсрэг довтолгооны ажиллагааг үргэлжлүүлж, Киев, Харьков, Чернигов, Сумы, Николаевыг бүслэн, Луганск, Донецк мужуудын засаг захиргааны хилд хүрч, Мариуполь-Новоазовск хуурай замын коридор үүсгэж байна. Оросын цэргүүд Киев рүү дайрах нөөцөө хуримтлуулж эхэлсэн гэх тагнуулын мэдээг мөн цахим сүлжээнд нийтэлжээ. Үүний зэрэгцээ тэд Полисся, Сиверский, Донецк, Таврия чиглэлд довтолгоонд бэлтгэх оролдлогоо зогсоогоогүй байна.

Эх сурвалж: UKRINFORM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ЗөвЗөв
18
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж