"Тавантолгой түлш"-д дахин гал гарсан ч хохирол учраагүй гэв

Хуучирсан мэдээ: 2022.03.07-нд нийтлэгдсэн

"Тавантолгой түлш"-д дахин гал гарсан ч хохирол учраагүй гэв

"Тавантолгой түлш"-д дахин гал гарсан ч хохирол учраагүй гэв

Төв аймгийн Сэргэлэн сумын нэгдүгээр багт байрлах “Тавантолгой түлш” ХХК-ийн хатаалгын цехэд гал гарчээ. Тодруулбал, галын тухай дуудлага шөнө 00:34 цагт Онцгой байдлын газарт ирсэн байна.

Дуудлагын дагуу Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, галыг бүрэн унтраажээ. Тус хатаалгын цехэд сайжруулсан түлш шатаж, иргэд унтраасан боловч нүүрсний хог уугиж байсныг онцгой байдлын алба хаагчид унтраасан байна. "Тавантолгой түлш" компаниас энэ талаар тодруулахад "Галын улмаас хохирол учраагүй, шалтгаан нөхцөлийг тодруулж байна" гэв.

Өмнө нь буюу энэ оны нэгдүгээр сард Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, “Тавантолгой түлш” ХХК-ийн хашаанд сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн 100х50 метр, 60х30 метр, 60х30 метр нийт гурван барилгад гал гарсан. Үйлдвэрийн хатаалгын 60х12 метрийн хэмжээтэй барилгын 2, 3 дугаар шугам, 50х100 метрийн хэмжээтэй үйлдвэрийн нэгдүгээр цех, савлагааны цех тус тус галд өртсөн. Залгаа байрлах үйлдвэрийн хоёрдугаар цех, бутлуурын цех зэргийг галаас авран хамгаалсан. Гал түймрийг таван ангийн 19 автомашин, 56 алба хаагч 3 цаг 40 минут ажиллаж, унтраасан юм.

Гал түймэрт сендвич объектууд өртсөн ба үйлдвэрийн үндсэн тоног төхөөрөмжид шатлага бага нөлөөлсөн. Үйлдвэрийн 10 шугамаас гурван шугам гал түймэрт өртсөн, долоон шугам хэвийн ажиллаж байна. Зүүн бүсийн нэмэлтээр нөөц хоёр шугам ажиллуулж, нийт 17 шугам ажиллаж байна.

Үйлдвэрийн үйл ажиллагаа доголдолгүй хүчин чадлаар хэвийн явагдаж байна. Тус гал түймэрт үйлдвэрийн ажилтан П 31 настай эрэгтэй нурууны хэсэг, хоёр гарын алганы хэсэг түлэгдэн эмнэлгийн байгууллагад хүргэгдсэн бөгөөд биеийн байдал нь хэвийн байгаа аж. Хэргийн газарт Нийслэлийн цагдаагийн газар, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газар, МШУТ-ийн гал түймрийн шинжээчийн бүрэлдэхүүн ажиллаж байна. Урьдчилсан байдлаар хатаалгын цехээс үүсвэрлэн гал гарсныг мэдээлсэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж