Поп од Бритни Спирс эцгийнхээ хараа хяналтаас гарч, эрх чөлөөтэй болсноор АНУ-ын Лас-Вегас хотод 13 жилийн дараа очжээ. Өнгөрсөн хугацаанд эцгийнхээ хатуу хараа хяналтад байсан түүнийг казиногийн хот Лас-Вегаст очихыг хориглодог байв.
Бритни сүүлд 2017 онд “Piece of Me” шоу тоглолтоо хийснээсээ хойш Лас-Вегаст очоогүй аж.
Тэрбээр Лас-Вегаст очсон сэтгэгдлээ инстаграмдаа бичихдээ “Олон жил тайзан дээр боол шиг хөдөлмөрлөсний эцэст энгийн хүн шиг энд буцаж ирсэн нь сайхан байна” гэсэн байна. Бритни эцгийнхээ хяналтад ажлын долоо хоногт өдөр бүр 08:00-18:00 цагийн хооронд хувийн орон зай гэх зүйлгүй ажилладаг байснаа тайлбарлажээ.
Эх сурвалж: TMZ
Холбоотой мэдээ