Рублийн ханш төгрөгийн эсрэг 28 хувиар суларчээ 

Хуучирсан мэдээ: 2022.03.07-нд нийтлэгдсэн

Рублийн ханш төгрөгийн эсрэг 28 хувиар суларчээ 

Рублийн ханш төгрөгийн эсрэг 28 хувиар суларчээ 

ОХУ-ын рублийн ханш төгрөгийн эсрэг 3 дугаар сарын 6-ны өдрийн байдлаар 27.18 төгрөгтэй тэнцэж байна. Энэ нь сүүлийн нэг сарын хугацааны хамгийн өндөр түвшинтэй харьцуулахад 28.6 хувиар суларсан үзүүлэлт болж байна. Дайн эхэлснээс хойш ОХУ-ын рубль дэлхийн бүх валютуудын эсрэг суларч буй билээ.

Долоо хоногийн өмнө дайны нөхцөл байдалтай холбоотойгоор рублийн ханш төгрөгийн эсрэг 31 хувиар суларсан. Өнгөрсөн 2020 оны энэ үед нэг рубль 41.9 төгрөг байсан бол 2019 онд 40 орчим төгрөгт хэлбэлзэж байв.

Украинд үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор ОХУ-ын мөнгөн тэмдэгтийн ханш түүхэнд байгаагүй доод түвшиндээ хүртэл суларч буйг гадаадын хэвлэлүүд мэдээлж буй юм.

Рублийн ханш гуравдугаар сарын 3-нд ам.долларын эсрэг 10 хувиар унасан нь нэг өдрийн доторх хамгийн огцом уналтад тооцогдож, нэг ам.доллар 118.35 рубльтэй тэнцжээ. Харин еврогийн эсрэг 1.9 хувиар суларсан байна. Ханшийн тасралтгүй уналтын эсрэг ОХУ-ын төв банк бодлогын хүүгээ хоёр дахин өсгөж, 20 хувьд хүргэсэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж