Цахим платформтой болох, цаашид хөгжүүлэн ажиллахаар санал нэгдлээ

Хуучирсан мэдээ: 2022.03.07-нд нийтлэгдсэн

Цахим платформтой болох, цаашид хөгжүүлэн ажиллахаар санал нэгдлээ

Цахим платформтой болох, цаашид хөгжүүлэн ажиллахаар санал нэгдлээ

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалангийн захирамжаар “Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах стандарт, нормын хэрэгжилтийн байдалд хяналт тавих, тэдгээрийг шинэчилж сайжруулах, хяналтын тогтолцоог бий болгох талаар судалж санал боловсруулах” чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийг төлөөлөгч П.Ганзориг ахлан ажиллаж байгаа бөгөөд ээлжит хуралдаанаа хийлээ.

Хурлаар ажлын хэсгийн гишүүд амьдрах орчин нөхцөлийн стандартуудыг хангуулах, байгууллага хоорондын уялдаа, хууль эрх зүйн орчин, дүрэм журмын хүрээнд анхаарах зүйлсийг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцсэн юм. Энэ үеэр Ажлын хэсгийн ахлагч, төлөөлөгч П.Ганзориг “Төсвийн болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар тохижилт, бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж дууссан ч  стандарт хангадаггүй.

Мөн зураг төсөл боловсруулах, батлах шатнаас эхлээд ажлын гүйцэтгэлийн явц, улсын комисс хүлээж авах, цаашид ашиглалтын явц зэрэг бүх шатанд нь стандартуудыг хатуу мөрдөх хяналтын тогтолцоог тодорхой болгох хэрэгтэй. Хяналтын тогтолцоонд иргэд, СӨХ, мэргэжлийн холбоо зэрэг олон нийтийн оролцоог бий болгох шаардлагатай” гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж