Улсын харцага Б.Цэдэнсодном, хурц арслан О.Наранбаатар нар түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2022.03.07-нд нийтлэгдсэн

Улсын харцага Б.Цэдэнсодном, хурц арслан О.Наранбаатар нар түрүүлэв

Улсын харцага Б.Цэдэнсодном, хурц арслан О.Наранбаатар нар түрүүлэв

Увс аймгийн Хяргас сумын харъяат, Монгол Улсын начин Ц.Цэрэнхүүгийн нэрэмжит барилдаан өнгөрсөн амралтын өдөр боллоо. Энэхүү барилдаанд даян аварга Н.Батсуурь, улсын арслан Ц.Содномдорж, улсын гарьд М.Бадарч, улсын заан Б.Соронзонболд, улсын харцага Н.Золбоо, Б.Зоригтбаатар, Б.Цэдэнсодном, Ш.Пүрэвгарьд, Ц.Мөнхбаяр тэргүүтэй 128 бөх зодоглолоо.

Энэхүү барилдаанд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харъяат, улсын харцага Б.Цэдэнсодном түрүүлж, Архангай аймгийн Батцэнгэл сумын харъяат, гавьяат тамирчин, цэргийн арслан Л.Отгонбаатар үзүүрлэв.

Их шөвөгт Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харъяат, улсын арслан Ц.Содномдорж, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харъяат, улсын харцага Н.Золбоо нар шалгарлаа. Дунд шөвгийн наймд аймгийн хурц арслан Э.Ууганбаяр, Т.Пүрэвсүрэн, аймгийн арслан М.Бямбадорж, Я.Бумбаяр нар үлдэв.

Мөн Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын харъяат, улсын начин Бадарчийн Батбаярын нэрэмжит 256 бөхийн барилдаан өчигдөр/2022.03.06/ болов. Энэхүү барилдаанд Өвөрхангай аймгийн Хархорин сумын харъяат, аймгийн хурц арслан О.Наранбаатар түрүүлж, Төв аймгийн Алтанбулаг сумын харъяат, аймгийн арслан П.Эрхэмжаргал үзүүрлэв. Их шөвөгт Баян-Өлгий аймгийн Алтай сумын харъяат, аймгийн хурц арслан М.Эркебулан, Ховд аймгийн Буянт сумын харъяат, аймгийн харцага Б.Сосорбарам нар шалгарлаа. Дунд шөвгийн наймд аймгийн арслан Б.Түмэндэмбэрэл, Г.Бадрах, Х.Энхчулуун, Б.Сэр-Од нар үлдэв.

Гуравдугаар сард болох барилдааны хуваарь:

  1. Гуравдугаар сарын 12-нд 12:00 цагаас Завхан аймгийн Шилүүстэй сумын харъяат, аймгийн арслан Жамбажамцын Сүхбатын нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан,
  2. Гуравдугаар сарын 13-нд 12:00 цагаас сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,
  3. Гуравдугаар сарын 17-нд 12:00 цагаас “Монгол цэргийн өдөр, Орчин цагийн Зэвсэгт хүчний 101 жилийн ой”-д зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан,
  4. Гуравдугаар сарын 19-нд 12:00 цагаас Өвөрхангай аймгийн Сант сумын "Илдэн бэйлийн хүчтэн" бөхийн холбооны нэрэмжит АЦЦБЗалуу 256 бөхийн ээлжит барилдаан,
  5. Гуравдугаар сарын 20-нд 12:00 цагаас “Наурыз” баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан,
  6. Гуравдугаар сарын 26-нд “Бахдам гарамгай” барилдаан,
  7. Гуравдугаар сарын 27-нд аймаг, цэргийн начин цолтой бөхчүүдийн барилдаан тус тус болно.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж