Сар хүрэхгүй хугацааны өмнө дэлхийн эдийн засаг, нийгэм, улс төрийн нөхцөл байдал хэвийн байсан ч өнөөдөр ОХУ, Украинд дайны ажиллагаа явуулж эхэлснээс үүдсэн улс төр, эдийн засгийн хямрал, хориг тавигдаж эхлэв. Үүнээс үүдэж, дэлхийн зах зээл дээр нүүрс, газрын тосны үнэ нэмэгдэж, энэ хэрээр Монголын эдийн засагт ч нөлөөлөл үзүүлэх нь тодорхой.
АНУ болон Европын холбооны улс орнууд ОХУ-ын дайны үйл ажиллагааг эсэргүүцэж, эдийн засгийн хориг арга хэмжээ авч эхэлсэн. Ялангуяа томоохон бизнесүүд ОХУ-аас гарч байгаагаа зарлаж, ОХУ-ын банкуудад хориг арга хэмжээ авч эхэлсэн гээд үндсэндээ ОХУ “буланд шахагдаж” эхэллээ.
Нэг хүний дарангуйлал, нэг хүний эрх ашгийн төлөө дайтаж буй ОХУ-ын удирдагчийг ард иргэд нь өнөөдөр ч эсэргүүцсээр байна. Энэ улс төрийн үймээний хохирлыг ОХУ-ын жирийн иргэд амсч буй бөгөөд эсэргүүцлээ илэрхийлсээр буй. Гэвч тэд дайныг эсэргүүцсэнийхээ төлөө баривчлагдаж, эрх чөлөөгөө хасуулсаар буй эмгэнэлт дүр зураг үргэлжилсээр байна.
XXI зуунд ардчиллыг бэхжүүлэхийн төлөө, ардчиллын төлөөх уриатай улс орнуудын хувьд нэг нам, хүний дарангуйлал юунд хүргэж, түүнийх нь золиос зөвхөн жирийн ард иргэд байдаг гэдгийг харуулсан ОХУ, Украnны дайны нөхцөл байдал цаашид хэрхэх вэ гэдгийг дэлхий нүд цавчилгүй харж сууна. Ялангуяа ардчилсан, ардчиллыг дэмжигч улс орнуудын хувьд энэ үйл явдал цаашид улс орнууд хаашаа явах, дарангуйллын эсрэг нэгдэх ёстойг сануулж байгааг олон улсын судлаачид дүгнэж, ярьсаар байна.
Яг энэ үйл явдалтай зэрэгцэн өнгөрөгч амралтын өдрүүдэд Ардчилсан нам Их хурлаа хийв. Хоёр талдаа талцаж байсан Ардчилсан намынхан нэгдэж, ардчилал, эрх чөлөөнийхөө төлөө нэгдэх ёстойг зарлаж, Ардчилсан намын алтан хараацайнууд ч энэ хуралд ирж, үгээ хэлэв. Монгол Улс ардчилсан, парламентын засаглалтай улс. Ардчилсан улсын иргэн бүр үгээ чөлөөтэй илэрхийлж, эрх чөлөөг эдэлдэг учраас энэ үнэт зүйлийн дор нэгдсэн Ардчилсан нам эвтэй, хүчтэй байх ёстойг энэ хурлаар сануулав.
Нэг намын, нэг хүний дарангуйлалд улс орон яаж сүйрч болдгийг ОХУ харуулж байгааг судлаачид хэлж буй. Тиймээс энэ цаг үед Ардчилсан нам эвлэлдэн нэгдэх, хүчтэй байж ардчиллын үнэт зүйлийг хамгаалах ёстойг ч хуралд оролцогчид онцолж хэлсэн юм.
Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.ЭЛБЭГДОРЖ:
-Сөрөг хүчин гэгдэх АН-ыг хувааж, бүртгэлээр нь дамжуулж, устгах гэж МАН оролдож байна. Эрх чөлөөний баганаа хөрөөдөж болохгүй. Тиймээс ардчиллаа тойрч нэгдье. АН ард түмний эрх ашгийн төлөө явах ёстой. Үүнийгээ АН өөрсдөөсөө эхэлж, үлгэр жишээ байдлаар харуулах цаг болсон. Монголын ардчиллыг эрх баригч нам алдаа гэж бодож байгаа. Тэд Оросын улс төрийн системээр цааш явах ёстой гээд баясаад сууж байгаа. Ийм хүмүүст өгөөш өгөх хэрэггүй. АН бол Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа шүү.
Орос, Украины дайн одоо хамгийн хүнд хэлбэр рүү орох гээд байна. Эхлээд цэргийн баазыг устгасан бол одоо энгийн иргэд, эмнэлэг, хотын захиргааг бөмбөгдөж байна. Тиймээс энэ дайныг маш хурдан зогсоож, энхийн замаар шийдэх хэрэгтэй. Би төрийн тэргүүнээр ажиллаж байх үедээ Монгол Улс төвийг сахих талаар санаачлага гаргаж, аюулгүйн зөвлөл тэр шийдвэрийг дэмжиж, УИХ-д мэдээлэл хийж байсан. Манайхан төвийг сахина гэхээр ямар ч байр суурьгүй байна гэж ойлгодог. Энэ бол маш буруу.
Монгол Улсын хувьд хоёр том хөрштэй учраас энхийг эрхэмлэх нь чухал. Төвийг сахина гэдэг өөрийн толгойтой байна гэсэн үг. Тэр шийдвэрийг бүгд дагаж, хүндэтгэдэг. Нэг үгээр хэлбэл, "Монгол Улс төвийг сахина. Асуудал энхийн журмаар шийдэгдэх ёстой. Тиймээс манай нутаг дэвсгэр дээгүүр цэрэг явахгүй гэвэл энэ манай улсын байр суурь. Монголын хувьд төвийг сахих нь Орос, Хятад, АНУ-д толгойгоо мэдүүлэхгүй, өөрийн толгойтой байна гэсэн үг. Төвийг сахисан оронд аюул тулгарвал улс бүр хамгаална. Монголыг ардчилсан, нээлттэй, эрх чөлөөтэй, төвийг сахисан улс гэдэг утгаар нь хамгаална. Төвийг сахисан гэдэг үгийн хажууд энхийг эрхэмлэсэн орон гэдэг үг байнга хамт явдаг.
Ардчилсан намын дарга асан С.ЭРДЭНЭ:
-Бидэнд өнгөрсөн 30 жилийн хугацаанд алдаж, оносон олон зүйл байсан. Гэхдээ оносон нь алдсанаасаа хэд дахин илүү гэж боддог. Үүгээрээ ч би бахархдаг. Сүүлийн үед АН-ын 30 жилийг харлуулж, үгүйсгэх, ардчиллын лидерүүдийг барьж, шоронд хийсэн үйл явдлууд тасралтгүй болж байна. Алдаа байсан. Гэхдээ бид нийгмийн хэмжээний алдаа гаргаагүй. Бид өмч хувьчлалыг эхлүүлсэн. Энэ нь тухайн үеийн алдаа байсан байж болно. Бид 30 жил улс орныхоо төлөө тэмцсэн. Монгол иргэдийн зүүдлээ ч үгүй хувь, хүний эрх чөлөөг авчирч өгсөн. Хувь хүний үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний төлөө цаашдаа ч тэмцэнэ. Энэ бол АН-ын үнэт зүйл.
Бид эрх баригчдын замбараагүй, эрээ цээргүй үйлдлийг таслан зогсоох цаг болсон. Өнөөдөр улс орны гадаад, дотоод нөхцөл байдал ямар байгаа билээ. Үүнийг надаар хэлүүлэлтгүй монгол түмэн мэднэ. Монгол түмэнд эрх чөлөөг авчрах гэж АН-хан ямар ч үнэ төлбөргүй явж ирээгүй юм шүү. Зам зуур бидний журмын олон арван нөхөд бурхны оронд заларсан. Тэдний маань үйл хэрэг мөнхөд оршино гэдэгт би эргэлздэггүй. АН дараа дараагийн олон улс төрийн шалгалт, сорилтыг давах сэтгэлзүйн болоод итгэл үнэмшлийн бэлтгэлтэй байх ёстой. Эрх баригчидтай тэмцэж, хариуцлага хүлээлгэж чадах цорын ганц нам, АН. Харамсалтай нь бидний хэсэг нөхөд эрх баригчдын нөлөөнд автаж байгаад харамсч байна.
Ерөнхий сайд асан М.ЭНХСАЙХАН:
-1990 оны ардчилсан хувьсгалыг эргэн санахад бид тэрхүү айдсаа давж гарсан. Энэ айдас бол Монголын нийгэмд гүн шигээстэй байгаа. Олон мундаг хүнээ хэлмэгдүүлсэн ч 1990 оны Цагаан морин жилийн хувьсгалаар айдсаа дарж, эрх чөлөөнийхөө төлөө бид тэмцсэн. Украины асуудлаас болж нийгэм айдсаараа, нөгөө хэсэг үнэт зүйлсээрээ хуваагдаж байна. Оросоос Украин руу дайрч байгаа нь нэг өдрийнх биш ээ. Их урт хугацаанд могойн үр бойжиж байсан. Өнөөдөр түрэмгийлэл үйлдэж байгаа Путины дотор Сталин, Гитлер бий. Өөрийнхөө ард түмнийг хавчин гадуурхаж устгах бодол түүний дотор бий.
Ер нь дарангуйлагч бий болсон цагт амьдрал сайхан байхгүй нь тодорхой. Дарангуйлагч бий болоход түүнийг тахин шүтдэг ард түмэн нөлөөлдөг. Оросын ард түмэн дайныг эсэргүүцэж байна. Гэвч тэдгээр хүмүүст 15 жилийн хорих ял оноохоор хууль баталж байна. Үүнээс харахад дарангуйлал тогтсон болохыг тод харуулж байна. Тиймээс Украинд болж байгаа үзэгдэл Монголд тохиолдохыг үгүйсгэхгүй. Тиймээс дайныг хатуу эсэргүүцэх ёстой. Барууныхан цэргийн машиныг түргэн зогсоохын тулд хориг арга хэмжээ авч байна. Энэ аргаа хэмжээ Орос, Монголын аль аль талд хүнд тусна. Дайныг хурдан зогсоохын тулд АН үзэл бодлоо илэрхийлэх ёстой. Дуугай суух нь бүр аюултай.
АН-ын дарга асан Д.ГАНБОЛД:
-Дайны тухай ярихад их хэцүү. 1990 онд биднийг ардчилал хийгээд явж байхад Кувейт рүү Ирак дайрсныг санаж байгаа байх. Одоо ч гэсэн маш олон газар том, жижиг дайнууд явсаар байна. Гэтэл өнөөдрийн хувьд монголчуудын нэлээд хэсэг нь амьдарч, нөхөрлөж байсан хүмүүсийн нутаг дээр дайн болоод ирэхээр зарим хүмүүс уйлж байна. Гэхдээ ихэнх монголчууд бүрэн дүүрэн мэдээлэл аваагүй учраас Украинд болж байгаа дайныг их хол гэж бодоод байх шиг.
Хэдийгээр 10 дахь өдрөө энэ дайн явж байгаа ч хэдхэн хоногийн өмнө Путин цөмийн зэвсгээ бүрэн бэлэн байдалд оруулах тушаал өгсөн, хоёр өдрийн өмнө Украины атомын цахилгаан станц руу гал нээж, түймэр гарсан. Сум туссан, гал гарсан, хэн нэгний хорлон сүйтгэх санаатай үйлдлээс үүдэж цөмийн зэвсэг дэлбэрвэл ямар том аюул ирэх бол. ОХУ-тай холбоотой ямар ч асуудлыг ярихад монголчуудад төвөгтэй байдаг. XXI зуун, хүмүүсийн соёл, үнэт зүйл, ойлголтууд нэг болсон, үндэс угсаа хүртэл тийм эмзэг асуудал биш болсон ийм цаг үед ОХУ энэ дайныг эхлүүлж байгаад сэтгэл зовниж байна.
Дайн л битгий болоосой гэж байсан бидний хувьд ойр дотно харилцаатай байсан улс орнууд хоорондоо байлдаад эхэлж байгаад санаа зовниж байна. Дайн эхлээд 10 хонож, үхэж байгаа хүний тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Ардчилсан үзэлтэй улс орнууд л НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг дэмжсэнийг бид харсан. Бүх дэлхий энэ удаад нэг талд гарлаа. Үүнийг л зөв ойлгох хэрэгтэй. Би Монгол Улсынхаа төлөө санаа зовниж байна. Бүх дэлхийгээр тулгаж байгаа хориг арга хэмжээнүүд ОХУ-ыг маш хүнд байдалд оруулна. Энэ хүнд байдал монголчуудыг тойрч гарахгүй. Нэг хөршийг дагаад давхар уналтад орох ийм үе ирж байна.
Ардчиллын төлөө үүссэн, ардчиллын төлөө явж ирсэн, манай нам санаа зовж байгаагаа илэрхийлэх ёстой. Бид хоёр хөршдөө өөрийнхөө бодлыг тулгадаггүй, үзэл бодлын хувьд зөрүү байсан ч бид ардчиллын зарчмаар ярилцаж, ойлголцсоор ирсэн. Том, жижиг ямар ч улс аливаа нэг асуудлаар маргаан үүсгэсэн ч энхийн замаар, дайнд хүргэхгүйгээр шийдэх ёстой. Энэ бол XXI зууны соёл. Ардчилал гэдгийг зүгээр хоосон үг гэж бодмооргүй байна. Хэвлэн нийтлэх эрх чөлөө, бодол саналаа илэрхийлэх эрх чөлөө, өөр үзэлтэй нэгнээ дайсан гэж үздэггүй байх ёстой.
Санал нийлэхгүй, маргалдаж, хатуу үг хэлж болно, амыг нь таглаж, алж устгаж, буудаж, шоронд хийж болохгүй. Туйлын харамсалтай нь8 сүүлийн жилүүдэд энэ байдал хойд хөршид алдагдаж байна. Сайн, муу бүх зүйл хөрш орнуудаас орж ирэх нь тодорхой. Тиймээс Монгол Улс дотроо, иргэд, ялангуяа Ардчилсан намын гишүүд үнэт зүйлстээ үнэнч байх ёстой. Тиймээс хүнд хэцүү, эдийн засгийн ийм хүнд сорилттой энэ үед үзэл санаандаа үнэнч байж чадвал намынхаа дотор үүссэн хагарал, задрал, маргаантай асуудлыг зөв шийдэж чадна.
Нэхийт 2022-03-07 103.212.118.209
явж явж эцсийн эцэст харьцөнгуйгаар Ц,Элбэгдорж л хамгийн зөв хүн нь болж таарч байна
Зочин 2022-03-07 213.87.163.12
= Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz
Зочин 2022-03-07 103.212.118.109
Сөрөг хүчин өөрийгөө хорлож , хорондоо мансуурч унтаж байна. Сэргээх арга байна уу.
ТӨР ЗАСАГ СҮҮЛИЙН 10 ЖИЛ ХЯНАЛТГҮЙ, УДИРДЛАГАГҮЙ ЯВЛААА, СӨРӨГ ХҮЧИН ХАА БНА ??? 2022-03-07 202.126.88.222
СҮҮЛИЙН 20-ИОД ЖИЛ ГАНЦ МАН ДАНГААРАА ЗАСАГЛАСНААС МОНГОЛЫ Н ТӨР ЗАСАГ ЯМАР Ч ХАРАА ХЯНАЛТГҮЙ, УДИРДЛАГАГҮЙ БОЛЖ ЗАВХАРЧ БАЙНААА !!!! МАН-ЫН ЗАСАГЛАЛЫН ЭРИНД ХИЖИГ ТАХАЛ, ГАЗАР ХӨДЛӨЛТ, ГАМШИГ, ЗОВЛОН, Э/З-Н УНАЛТ, ДАЙН САМУУН, ҮГҮЙРЭЛ ХООСРОЛ, АРДУУДЫГ 25% МЭТ ЭЛДЭВ ТАТВАРААР ДАРЛАН МӨЛЖЛӨГ, ЭСВЭЛ ХЭТ ХАВТГАЙРСАН ХАЛАМЖ МЭТ БУРУУ ЗАВХАРСАН БОДЛОГУУД, АВИЛГАЛ, ХЭЭЛ ХАХУУЛЬ…ЭЛДЭВ 9 ШИДИЙН ЮМС ИХ ҮЗЛЭЭЭ………….УЛС ТӨРИЙН СӨРӨГ ХҮЧИН ОРЖ ИРЖ ХАРАА, ХЯНАЛТАА ТОГТООЖ САЙЖРУУЛАА
Зочин 2022-03-07 202.21.108.213
Хөөрхий арчаагүй нам….өөр юу ч ярих вэ!
Очир 2022-03-07 103.126.107.2
Яагаад түүнийг #Агуу Путин гэдэг вэ?
…………………..
Владимир Путин 3 удаа ОХУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдож:
• 16 жилд улсын төсвийг 22 дахин, батлан хамгаалахын зардлыг 30 дахин, ДНБ-г 12 дахин нэмэгдүүлж 36-р байрнаас 6-р байрлуу дэвшсэн.
• Цалингийн дундажийг 18,5 дахин, тэтгэвэрийн дундажийг 14 дахин нэмэгдүүлсэн.
• Нас баралтын дундаж 1999 онд 1,5 сая байсныг 2011 онд 21000 болгож 71,5 дахин буурсан.
• Төрийн өндөр албан тушаалтанг гадаадад данстай байх, гадаадад эмчлүүлэхийг бүрм
Зочин 2022-03-07 43.242.242.59
Монголын ардчилсан нам гэдэг чинь луйварчид гэсэнтэй ижилхэн сонсогдоод байна. Монголд жинхэнэ ардчилал шударга ёс ярьж хэрэгжүүлдэг нам хэрэгтэй. Өнөөгийн АН бол луйварчид цугласан нам. АН-ынхан өөрсдийгөө тэнгэрт гартал магтаж дөвийлгөдөг. Элбэгдорж өөрийгөө монголын "ардчилсан ерөнхийлөгч" гэж бусдаар хэлүүлдэг. Бусад ерөнхийлөгчийг фашист гэж хэлдэг. АН төрийн эрх барьвал улс орны эдийн засаг доройтдог жамтай. Мөнгө, албан тушаал, эрх мэдэл шүтсэн нам эв нэгдэлгүй байдаг
Зочин 2022-03-07 66.181.183.34
ali ali namiig n uzlee. yuuniih n ardiin nam yuuniih n ardchilsan nam YALGAAGUI HULGAICHUUD!!! Namaar bambai hiij hulgai hiij baigaa novshnuud
ХУУЛЬЧ 2022-03-07 192.82.64.190
УЛС ТӨРИЙН НАМЫН ХӨРС СУУРЬ НЬ,,, ИРГЭНИЙ ЗӨВ ҮҮСГЭЛ САНААГЧЛАГА,,, ИРГЭНИЙ ӨӨРИЙН ҮЗЭЛ БОДОЛ ҮНЭТ ЗҮЙЛДЭЭ ТУУШТАЙ НЭГДСЭН ХӨДӨЛГӨӨНҮҮД БАЙДАГ Л ДАА,,,,,,ТЭР ХӨРС СУУРЬ НЬ БУЗАРТААД ӨНГИЙН ЦЭЦЭГ БИШ ХОГИЙН УРГАМЛААР ДҮҮРЭЭД ҮЗЭЛ БОДОЛГҮЙ ,АЛБАН ТУШААЛ ,ЭД ХӨРӨНГӨД ШУНАСАН ,АТАА ЖӨТӨӨ ,ӨШ ХОНЗОН, ХОРСОЛООР ДҮҮСЭН ХУВИНЦАР ЗАМЫН НӨХӨД , ЦӨӨВӨРҮҮД х****л ЗҮХЭЛ ХОРСОЛОООР УЛС ТӨРМИХӨӨР УЛС ТӨРИЙН НАМ ШНЭЧЛЭГДЭЖ ХУУЧИН НАМ ТАРДАГ САНАГДАНА ,,,,
Зочин 2022-03-07 66.181.161.56
Ардчиллыг устгаж байж л Монгол Улс аврагдана. Ардчилагчдыг хүйс тэмтэрч байж л монголын ард түмний нуруу тэнийнэ.
Ардчилагч 2022-03-07 66.181.191.223
АН-ын хөөн тарааж ШИНЭ АРДЧИЛСАН МОНГОЛ НАМЫГ байгуулья. АНархист,авилгачин, луйварчин, хошгируулагч, худалч, хулхидагч, нарыг 1худагт хийж нийгмээ цэвэрлэе….
Зочин 2022-03-07 43.242.241.218
Энэ 4-н хүн байгаа цагт Монголын тусгаар тогтнол бүрэн баталгаатай юм даа. Мояа нар Ояа нар маань ухаарч сэхээрээсэй
Зочин 2022-03-07 118.221.209.45
ардчилсан нам ардчилал байгуулаагүй өөрсдөө л улсын хөрөнгө хувааж аваад бид нар хов хоосон үлдсэн. надад дэлгүүр үйлдвэрийн барилга . би ч гэсэн барилга байшин үнэгүй авмаар байна. бүх хүнд тэнцүү хуваагаагүй л бол ардчилал биш
Зочин 2022-03-07 118.221.209.45
ардчилал гэж худлаа орилоод ардчилал алга. улсын байгууллагууд ажилд дандаа хамаатан саднаа л авч байна. ардчилал нэртэй үндэсний үйлдвэрлэл сөнөөж хятаджуулж байна
Зочин 2022-03-07 202.126.90.87
Тэр ардчиллаар чинь 30 жил тархиа угаалгалаа. Тэглээ гээд ард түмний амьдрал улам бүр доройтож байна. Гал худлаа
Оюун. 2022-03-07 202.21.118.250
АН-ыг зөв, сайн лидер л аврах байх, ийм лидер хэн нь юм бол. АН-д зохион байгуулалтад ордоггүй анарх гишүүд ихтэй удирдахад хэцүү харагдах юм. МАН улсын тэргүүний гэсэн болгонг намдаа элсүүлж байсан. АН-д МАН-д гологдсонууд гишүүн болсон. Гэхдээ АН шударга талдаа, хуйвалддаггүй. Гэхдээ улс орны эрх ашгийн төлөө зарим тохироог хийх хэрэгтэй байна. АН-д зөв, ухаалаг, туршлагатай, боловсролтой, улс төр, олон улсын түвшинд хоцрогдохгүй бөгөөд зөөлөн аядуу лидер хэрэгтэй. Энэ бол МУ-ын эрх ашиг.
Зочин 2022-03-07 66.181.164.211
битий мөрөөд, АН өнгөрсөн. Ардчилал бол одоо байгаа АН чинь биш шүү
Зочин 2022-03-07 66.181.190.42
Элбэгдорж гуай шоронд орох дөхөөд ирэхээрээ нүхээ малтаад эхлэв үү. Харамсалтай нь та болон АН-ыг буруу тийш нь залаад байгаа хэдэн хөгшчүүд ардчилагчид биш байсан. Эсрэгээр Монголыг тонож дуусгасан луйварчид байсан нь тодорсон. Зоригийн дараа та нар ардчиллын нэр барьж туйлж эхэлсэн. Та ОХУ, Монгол ын хоохонд яс хаяхаа зогсоо. Та тийм шударга юм бол хоёр лагерийн үеийн цэргийн эвсэл НАТО-г шүүмжил, Украйнд оросуудын эсрэг хийсэн геноцидыг шүүмжил. Ардчилагч болж жүжиглэх чинь үеэ өнгөрөөсөн
Зочин 2022-03-07 66.181.164.211
ээбий харин сандраад буруу зөв дуугараад эхлэх чинь ээ… юуны дохио юм бол доо
Зочин 2022-03-07 66.181.164.211
Галзуу солиотой хүмүүсийн гажиг яриа гэж бодогдохоор байнаөөө
Зочин 2022-03-07 59.153.84.70
Улсаас завшсан хөрөнгөө буцаагаад тушаагаадах тэгвэл итгэе
Зочин 2022-03-07 103.229.120.71
ТУХАЙН ҮЕД БҮХ УЛС Л СИСТЕМИЙН ӨӨРЧИЛӨЛТӨД ОРЖ БАЙЛАА МАХН ОДООГИЙН МАНЫ БОДЛОГО Ч ӨӨРРЧИЛӨГДӨЖ МОНГОЛ ОРОНД АРДЧИЛАЛЫН САЛХИ СЭВЭЛЗЭЖ ЭХЭЛСЭН ЮМ ОЛОН НАМЫН СИСТЕМИЙГ УЛС ОРОНДОО ДЭВШҮҮЛЖ ОДООГИЙН ЭНЭ АРДЧИЛАЛ ОЛОН НАМЫН СИСТЕМ ПАРЛАМЕНТИЙН ТОГТОЛЦОООГ БАЙГУУЛСАН ТАЛТАЙ ОДООГИЙН ЭНЭ АНЫ ХЭДЭН ОРКУУД ЧИНЬ ЭНД ЯРЬСАН ЮМЫГ ӨЛГӨЖ АВЧ ТАЛБАЙ ДЭЭР ХЭВТЧИХЭЭД ЁСТОЙ НЭГ ТЭНЭГ ЮМНУУД БАЙСАН ЮМ ЗӨНӨЖ ДЭА ХӨӨРХИЙС
Оюун. 2022-03-07 202.21.118.250
Би нам бус. Энд бичсэн ихэнх нь нөгөөтроллууд бололтой. Аливаа үйл ажиллагаанд алдаа оноо байдаг.Алдаа оноогоо ил тод ярьж байж улам сайжрах байх. Олон нийт бид хэт нэг талыг барьж болохгүй. АН-ын гишүүн бус ч энэ намыг зөв болоход бүгд санаа тавих нь Монгол улсын эрх ашигт нийцнэ. Энэ намт сайн муу аль аль нь байдаг. МАН-д ч ялгаагүй аль аль нь байдаг. АН хэт ил болох гэж байгаад зкадарч байна. МАН хэт далд байгаад бас задрах талруугаа орж байна. Хэт далд байх хамгийн аюултай байж магадгүй.
Зочин 2022-03-07 66.181.161.7
малуу чи
Зочин 2022-03-07 64.119.24.153
"хоёр өдрийн өмнө Украины атомын цахилгаан станц руу гал нээж, түймэр гарсан." Оросууд хамгаалалтандаа авсан бсан АЦС руу өөрсдөө гал нээсэн болж таарч бна уу? Та нар яг жинхэнэдээ юу болж байгааг мэдэж байгаа, барууны эздээсээ айгаад тэдний үгийг хэлж байх шивдээ бүгдээрээ. Монголчууд 30 жилийн өмнөх шигээ тэнэг хэвээрээ гэж бодож болохгүй шүү.
ха ха ха ха хи хо 2022-03-07 202.9.46.11
новшнууд боломж олдвол дахиад хошигруулах санаатай яадаг гэлээ миний ард түмээн гээд хашиграхад л хошигорно гээд байгаа биз их л андуурч байна даа
Зочин 2022-03-07 202.21.108.240
Дүр эсгэсэн барууны маск зүүсэн фашист Ардчилал хэрэггүй !!! Жинхэнэ МОНГОЛ АРДЧИЛАЛ хэрэгтэй !!!
зочин 2022-03-07 202.9.46.176
Ардчилалын нэр барьж эх орны минь хүн ардыг талсал хуваагдал хэрүүлд уриалан дуудаж эмх замбараагүй байдал үүсгэн булхай илэрч шудрага үнэнд гүйцэгдэж амь тавих нээ
Зочин 2022-03-07 202.21.108.236
Ардчилал хэрэгтэй ч АН Монголд хэрэггүй. Өнгөрсөн хугацаанд АН Монголыг аюулд оруулах нам гэдгээ олон нийтэд маш тодорхой ойлгуулжээ. Одоо АН устаж сөнөж байна, харин энэ нам араасаа Монголыг чирэхээр шийдсэн нь аюул. Тиймээс АН ыг тарааж үйл ажиллагааг нь хориглох эсвэл хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулаад байгаа лидерүүдийг нь хорьж тусгаарлах нь зөв. Эд нар сул чөлөөтэй галзуу солиотой яваад бх нь МАН ын нэр хүндэд сайн нөлөөлж бгаач Монголын ард түмэнд хортой үр дагавар учруулж болзошгүй бо
Иргэн 2022-03-07 64.119.25.252
Ардчилал бол маш чухал. Гэхдээ АН бол ардчилал биш юм шүү. Өнгөрсөн лидерүүд гэгдэх шаарууд бол бараг цөмөөрөө луйварчид, авилгачид, улсын мөнгө хулгайлагчид байсан нь тэдний олон үйлдлээр батлагддаг. Иймд цэвэр, шударга залуучууд нь шал өөр шударга, ардчилсан нам шинээр байгуулах хэрэгтэй.
Зочин 2022-03-07 64.119.16.10
Энэ доор бичээд байгаа нөхөд хуучин нийгэмдээ очоод хуниулж байхдаа таарна
Зочин 2022-03-07 66.181.186.134
tarhi zureh chin ongo mongond bohirdoj iim ongo mongnii niigemd taashaal avdag gaj donton
Санаа зовогч 2022-03-07 64.119.23.240
Ардчилал боломжийн үзэл санаа биз. Гэхдээ ардчиллыг нэвтрүүлэгч бүлэг, намын хүмүүс ямар, манай улсын "хүрээлэл, агаар, хоол" ямар вэ гэдгээс хамаардаг болохыг тэр цагтаа "ардчилал" байсан "социализм" 1960 – аад оноос харуулсан. Төр барьсан намчид нь "жинхэнэ ардын нийгэм" гэж сүйд болох ч өөрсдөдөө л боломж бүрдүүлж байсан, яг тэрнийг манай аль ч талын ялгаагүй ардчилагчид 90 – ээд оноос давтсаар бас 30 жил болж байна. Аль нэг "үзэл санаа" -нд хэргийн учир бус аж. Төрд шунагчдад л …
АН МОНГОЛЫН ДАЙСАН 2022-03-07 202.21.102.218
АН МОНГОЛЫН ДАЙСАН
Зочин 2022-03-07 192.82.69.45
АН гэж хөөрхий амьтас…дотроо ч учраа ололцож чадахгүй…Ардчилал Монголын амин вч ардчиллын нэр барьсан Элбэг, Эрдэнэ, Ганбат, өөр хэн хэн ч гэнэв амьтад бүх зүйлийг МАН руу чихээд хол явахгүйгээ одоо болтол ойлгохгүй, Украйн руу бараг МАН дайрсан шахуу юм ярих нь…кх кх кх
иргэн 2022-03-07 64.119.27.205
намаа сэргээх, дотроо учраа олох тухай яривал дээр биш үү өөрсөнөө овоохойгоо шатаачихаад гадаад орны тухай улиглах нь даанч ичмээр юмдаа улаан цагаандаа гарчэээ
АНУ шиг хулхи ардчилал бол ер юухэв 2022-03-07 64.119.23.82
Монголын АН гэж тоглоомын нам. Итгэх аргагүй юм байна. АНУ-ыг их хүндэлдэг байсан чинь новшийн газар байна ш дээ.
Наанаа ардчилал яриад цаанаа бол хагалан бутаргаж өдөөн турхирч, дайн самуунд хүргэдэг, цэргээ Украинд ороуулахгүй гээд з****г
өгөөд ч байх шиг. Хулхи ардчилал Монголд л байдаг юм байх гэсэн чинь АНУ өөрөө хулхи юм байна л гэж ойлгогдлоо.
Зочин 2022-03-07 202.70.44.46
хөөрхөс өрөвдмөөр юм аа, ардчилал гээд л байх юм, аль хэдийн 2016 онд булшинд орсноо мэдээгүй яваа албингууд болсон байна, нөгөө л хэдхэн нөхөд л нохойдож байна даа
зочин 2022-03-07 43.242.242.6
намдаа биш ардчиллын нэрээр түрий бариад өөрсдийнхөө эрх ашгийг бдоод яваа хэдхэн хүнд л хамаг учир нь бгаа юм одоо эрднэт үйлдвэр тойрсон булхайн хувьчлал нь илэрчихээд сандраад эхэллээ
Зочин 2022-03-07 122.201.22.111
Новшийн хулгайчууд зайлцгаа
Зочин 2022-03-07 139.5.216.161
Эрлийзүүд биш шүү. Эрлийзгүй улс төр.
Зочин 2022-03-07 202.126.89.82
Ан бол ганц хэрэггүй н**ш юм. Украйн луу цөллөгт явуулмаарууд
Зочин 2022-03-07 66.181.164.211
Ха ха ха, энэ хэд явахгүй шүү, Монгол минь, АН минь гээд зуураад, уйлаад алингаа алдах байхаа
зочин 2022-03-07 122.201.19.99
Ардчилал бол агуу, гэхдээ удирдаж байгаа дарга нар нь шударга байх хэрэгтэй
Ардчилал 2022-03-07 202.126.90.92
Элбэгдорж, Эрдэнэ, Сайханбалаг, Бат Үүл мэтийн хувалзнууд ардчиллын нэрээр 30 н жил эрээ цээргүй идэж, ичих нүүргүйгээр төрөө хамгаалуулсаар өдийг хүрлээ. Ардчилал бол та нар биш энэ ард түмэн өөсрдөө юмаа. Ардчилал алга боллоо гэж ард түмнийг айлгаж байж өөрсдийхөө оршин тогтнох, тонох цаг хугацаагаа сунгаж явдаг гэдгийг чинь ард түмэн одоо таньдаг мэддэг болсоон. Одоо та нар зайлцгаа.
зочин 2022-03-07 192.82.76.121
оюун санааны хомсдолтой, өлмийнөөсөө цаашихыг харах чаддваргүй оюуны мэлмий нь нээгдээгүй, биеэ дааж амьдралаа авч явах чадваргүй ихэнхдээ эцэг эх нь төрд ажиллаж төрийн өмчөөс хулгай хийж амьдалаа дээшлүүлдэг тийм удамтай хүмүүс голдуу дарангуйлагч нийгмийг хүсэх, бусдын хийснийг өөрөө эмэмших агуу их шуналтай атаач болж өсдөг. тэднийг төрийн эрхэнд гарггавал яг л путин яргачин шиг АН-ыг устганагэж ярина. Ман бол коммунист нам үүнийг явуулж байгаа үйл ажиллгааннаас нь харж болно. бүгд л мэдэж б
зочин 2022-03-07 202.21.100.210
Монгол улсыг сөнөөгч хорлогч нь Ардчилсан нам юм.
Э.Хишигбаяр 2022-03-07 202.9.46.150
Элбэгдорж, Ганболд мэтийн гарууд дуугүй байвал Монгол улсад оруулж буй тус нэмэр чинь тэр шүү. Та нар энэ цагт Монгол улсын байр суурийг албан ёсоор төлөөлж илэрхийлэхгүй нь яамай даа. Ямар азаар засгийн эрхэнд АН гараагүй юм бэ гэж бодож сууна би жирийн иргэний хувьд
Шударга иргэн 2022-03-07 59.153.114.196
Ардчилал бол аврал гэдэг үнэн. Гэхдээ Элбэгдорж Бат-Үүл нарын анархист неонацист Ардчилал бол Монгол улсын сүйрэл юм. Жинхэнэ ардчиллыг авчирагч бол Монгол ардын нам юм. Монгол улсыг сөнөөгч хорлогч нь Ардчилсан нам юм.
Балмад Буриад 2022-03-07 66.181.161.61
МАН энэ улсыг 100 жил авч яваа гэдэгтэй хэн ч маргахгүй дээ АНын удирдлагууд боож үхэх нь Эд нар Ардчллийг Анархи болгов Одоо гуаглахаа больцгоо Элбэгдорж нар…..
Сайханбилэг 2022-03-07 202.9.46.150
Аль нэг нам гадаад бодлогын асуудлаар илүү хошуулах хэрэггүй. Ялангуяа АН-ын дарга нар хол очиж х**.
АРДЧИЛАЛ 2022-03-07 192.82.71.14
ХОЁР ХӨРШ БИДНИЙГ ХЭЗЭЭ Ч ХӨГЖҮҮЛЭХГҮЙ ҮРГЭЛЖ АРААС ЧАНГААЖ БУДЛИАН ХУТГАЖ БАЙНГЫН ДАРАМТАД БАЙЛГАХ СОНИРХОЛТОЙ НЬ ТУЙЛЫН ҮНЭН. ЯАГААД БИД АНУ ЕВРОПД ХҮҮХДЭЭ СУРГАХ ХҮСЭЛТЭЙ БАЙДАГ ВЭ ШАЛТГААН НЬ ХҮНЭЭ ГЭСЭН ЗӨВ ТОГТОЛЦОО
Зочин 2022-03-07 66.181.161.61
2 хөршөө харлуулахаа боль Монголчууд залхуу учраас хөгжихгүй бна Бурууг өөрсдөөсөө хайцгаа
Зочин 2022-03-07 202.126.90.37
manan-gaas bolood hugjuugui, ard tumen zalhuu bish.
Зочин 2022-03-07 66.181.186.134
sanal niilehgui baina hogjih bolomj bidend baisan ter bolomjiig guchin jil horolson hochogruulsan hulgailsan