Орост үйлдвэрийн ажилчид ажил хаяв

Хуучирсан мэдээ: 2022.03.06-нд нийтлэгдсэн

Орост үйлдвэрийн ажилчид ажил хаяв

Орост үйлдвэрийн ажилчид ажил хаяв

ОХУ-ын Татарстан муж дахь Гемонт үйлдвэрийн ажилчид жагсч байна. Тус үйлдвэрийн ажилчид ам.доллараар цалинждаг. Тэгвэл Орос улс Украинд түрэмгийлсэний дараа рублийн ам.доллартай харьцах ханш унасан. Гэтэл үүнээс өмнөх ханшаар тэдний цалинг олгож байгааг эсэргүүцэн жагсаал хийлээ. Орост нэг ам.долларыг 79.5 рублиэр тооцож байсан ба ажилчид үүнийг 111 ам.доллараар тооцохыг шаардсан байна. Үйлдвэрийн захиргаа цалингаа 90 рублиэр тооцож олгох санал гаргаснаар ажилчид эсэргүүцлээ зогсоожээ.

Гемонт үйлдвэр нь Татарстаны Нижнекамск дүүрэгт байрладаг ба турк эзэнтэй. Энэ нь барилгын материал, хоолой үйлдвэрлэдэг Туркийн компани бөгөөд 2014 оноос хойш Оросын эрчим хүчний компаниуд, тэр дундаа Газпромтой хамтран тус улсад үйл ажиллагаа явуулж байна.

Барууны орнууд Орос улсад санхүүгийн хориг арга хэмжээ авснаар рублийн ханш хамгийн доод хэмжээнд хүртэл унаад байна.

Эх сурвалж: RFERL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж