Хүүхдийн 200 автобус авах 23.5 тэрбумын ажил хэрхэн замхрав? | News.MN

Хүүхдийн 200 автобус авах 23.5 тэрбумын ажил хэрхэн замхрав?

Хүүхдийн 200 автобус авах 23.5 тэрбумын ажил хэрхэн замхрав?

Хүүхдийн 200 автобус авах 23.5 тэрбумын ажил хэрхэн замхрав?

Одоогоос хоёр жилийн өмнө түгжрэлийг бууруулах нэрийдлээр нийслэлийн төсөвт сургуулийн 200 автобусны өртгийг тусгасан. Гэвч цар тахлын нөхцөл байдлыг далимдуулан хил гааль дээр гацалт үүссэн гэх ганцхан шалтгаанаар ажил замхарчээ. Угтаа урдаас татаж байгаа шаардлагатай бараа, бүтээгдэхүүнд оочер, дараалал үүсч, хүндрэл саад учрахгүйг тухайн үеийн хотын дарга, одоогийн Шадар сайд С.Амарсайхан мэдэгдсэн билээ. Харамсалтай нь, төсөвт зардал шингэсэн атал хоёр жилийн хугацаанд амласан 200 автобуснаас таван ширхэгийг нь л оруулж ирсэн юм. Захиалагч хяналт хэрхэн тавьсан, төлбөрийн урьдчилгаагаа авсан “Моннис Моторс” ХХК яагаад ажлаа хийгээгүй мэдээллийг нэгтгэн хүргэж байна.

АВТОБУС ОРУУЛЖ ИРЭХЭЭР ЭХНИЙ ЭЭЛЖИД 30 ХУВЬ БУЮУ 7 ТЭРБУМ 500 САЯ ТӨГРӨГ АВСАН

"Моннис моторс" ХХК-ийн захирал Г.Мөнхбаатартай холбогдоход дараах тайлбарыг өгөв. Тэрбээр "Хил хаасантай холбоотойгоор тохиролцсон хугацаанд автобус орж ирээгүй нь үнэн. Дараагийн ээлжийн 20 автобус Замын-Үүд дээр одоо ирсэн байна. Энэ сардаа багтаад хүлээлгэж өгнө. Мэдээж тодорхой хугацаа өнгөрсөн учраас автобус авах зардалд өөрчлөлт орсон. Бид үнийн саналаа шинэчилж, нийслэл рүү дахин явуулсан. Хоёр компанийн худалдах, худалдан авах гэрээний нууцлалтай холбоотой учир автобусны нэг бүрийн үнэлгээг хэлэх боломжгүй.

"Моннис моторс" компанийн хувьд нийслэлээс төсөвлөсөн 20 гаруй тэрбум төгрөгийг бүрэн аваагүй. Зөвхөн 30 хувийг урьдчилгаа хэлбэрээр авсан. Тэр мөнгөөр эхний удаад 2020 онд таван автобус оруулж ирж, хүлээлгэж өгсөн. Одоо дараагийн 20 автобусыг өгөх гэж байна. Үлдэгдэл автобусыг 20, 20-иор нь авч ирнэ.

Үнийн хувьд их өөрчлөлт орсон учраас анх гэрээ хийсэн 200 автобус нийлүүлж чадахгүйгээ мэдэгдэж, 75 болгон бууруулсан. Нийслэлээс ямар нэгэн хариу өгөөгүй. Бидний хувьд энэ жилдээ багтаад үлдсэн 50 автобусыг нийлүүлнэ" гэсэн юм.

Сургуулийн автобусны хувьд үйлдвэрлэсэн он, төрөл, чанар нь тэс өөр байдаг аж. Автобус үйлдвэрлэсэн “Донфен” нь “Ниссан мотор" корпорацийн Хятад дахь үйлдвэрлэгч бөгөөд сургуулийн автобус нь дотроо A, B, C, D гэсэн зэрэглэлтэй байдаг. Монголд оруулж ирсэн 2020 оны тус таван автобус С зэрэглэлийнх юм. С зэрэглэл нь илүү өндөр үнэтэй байна. БНХАУ-аас оруулж ирсэн, сургуулийн дээрх таван автобусыг Монгол Улсын стандарт, цаг уурын эрс тэс уур амьсгал болон замын нөхцөл байдалд зохицуулж, нийт 29 төрлийн нэмэлт тоноглол өөрчлөлт хийжээ.

ЗОРЧИГЧ ТЭЭВЭР ГУРАВ: 2020 ОНД ХҮЛЭЭЛГЭЖ ӨГСӨН 5 АВТОБУС ДЭЭР НЭГ ШИРХЭГ Ч НЭМЭГДЭЭГҮЙ

Ерөнхий боловсролын сургуулиудыг зориулалтын иж бүрэн тоноглогдсон автобусаар хангах зорилт тавьж, таван автобусыг “Зорчигч тээвэр гурав”-т хүлээлгэж өгсөн. Тус автобусууд өнөөдөр аль чиглэлд явж буйг тодрууллаа. Тус байгууллагын төлөөлөгч хэлэхдээ "Хүүхдийн аюулгүй байдлыг хангах, автозамын хөдөлгөөний ачаалал бууруулах ач холбогдлыг харгалзаж, хүүхдийн автобусыг оруулж ирэхээр болсон. Тэр төслийн хүрээнд 2020 онд өгсөн таван автобус чиглэлийн дагуу үйлчилж байна. Тухайлбал,

  • Ч:13- 139 дүгээр сургууль
  • Ч:14- 123 дугаар сургууль
  • Ч:15-149 дүгээр сургууль
  • Ч:16- 23, 24 дүгээр сургууль
  • Ч:17- 71 дүгээр сургууль чиглэлд явж байна.

Үүнээс гадна Ч:27 буюу 134 дүгээр сургууль гээд нийт зургаан сургуулийн сурагчдын нийтийн тээврийг хариуцаж байна. Дахин нэмж хүүхдийн автобус өгөх талаар нийслэлээс ч, "Моннис моторс" компаниас ч холбогдоогүй. Сурагчдыг тээвэрлэх, техникийн бүрэн байдлын хувьд асуудалгүй ажиллаж байна" гэлээ.

АНХ 200 АВТОБУС ОРУУЛЖ ИРЭХЭЭР ТӨЛӨВЛӨСӨН Ч 75 БОЛЖ БУУРСНЫ УЧИР…

Нийслэлийн засаг даргын захирамжаар хүүхдийн автобусны хүртээмжийг нэмэгдүүлэх, аюулгүй байдлыг хангах хүрээнд анх 200 автобус оруулж ирэхээр төлөвлөж байжээ. Харин явц дундаа төсөв болоод бусад асуудлаас үүдэн 75 болж буурсан байна. Сургуулийн автобус төсөл 2019 онд эхэлсэн бөгөөд төслийн хүрээнд гурван жилийн хугацаанд нийт 200 ширхэг хүүхдийн автобус үе шаттайгаар орж ирэхээр ярьж байсан. Олон улсад батлагдсан хүүхдийн автобусны стандартад нийцсэн унаа нэвтрүүлэхээр төлөвлөсөн ч хэрэгжсэнгүй. Одоо хэн хариуцлага хүлээх вэ? Ямар хяналт тавьж байгаа талаар холбогдох хүмүүсээс мөн асуув.

Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Буянтогтох "Анх таван автобусыг "Сургуулийн автобус" төслийн хүрээнд оруулж ирсэн. Анхны гэрээгээр 2020 болон 2021 онд нийт 75 автобус оруулж ирэх байсан. Гэхдээ хил гааль дээр үлдсэн автобус нь гацсан байдалтай байна. Бусдыг нь хариуцагчаас асуух нь зөв" гэв.

Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “2020 онд урд хөршөөс оруулж ирсэн сургуулийн автобусуудыг ашиглаж байна. Одоогийн байдлаар таван автобус нь явж байна. Нийтийн тээврийн газраас нэг автобус нэмээд, нийт зургаан автобус явж байна” гэсэн юм. Covid-19 дотоодод тархахаас өмнөхөн сүржин ажил эхэлж байгаагаа мэдэгдэж, их хэмжээний төсөв тусгуулж эхэлсэн ажил өнөөдөр мартагджээ. Арга ч үгүй биз. Цар тахал, бусад дуулиант үйл явдал сургуулийн автобусыг шамдуулах ажлыг хойшлуулсан.

Нэг бүрийн үнэ нь 130 мянган ам.долларын үнэтэй гэж ярьж, үгүйсгэн талцаж байсан нь саяхан мэт. Гэсэн ч өнөөдөр төсөв өртгийг нь хэмжиж, талцах бүү хэл тоолох гэсэн ч тоо нь өсдөггүй хэдэн автобус зорилтот бүлэгтээ хүрэхгүй мацсаар байна.

Зорилго, зорилт нь тодорхой, үйлчлэх бүлэг нь хүлээсээр. Нийслэлийн түгжрэлийг бууруулахад хүүхдийн автобус чухал үүрэгтэйг албаны хүмүүс онцолдог. Тийм байтал тэр автобус оруулж ирэх асуудал манайд хамааралгүй гээд сууж байгаа нийслэлийнхэн ч гайхмаар. Тухайн үед баталж байсан төсөв болоод одоо хариуцаж байгаа эзэн холбогдогч нь үгүй. Ийм сонирхолтой ажлыг хэн хариуцаж байгаа нь гайхашрал төрүүлнэ.

Ядаж ажил хариуцагч компанийн явуулсан үнийн саналыг хүлээж авсан эсэх, түүнд ямар хариу өгөх талаар хэлэх мэдэлтэй хүн огт байсангүй. Хэдэн төгрөгийн хэчнээн автобус хэдий хугацаанд орж ирэх нь нууц хэвээр байгааг албаны ажил эхлүүлсэн хүмүүс хэрхэн тайлбарлах нь сонин.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

И 2022-03-07 103.57.94.231

Шалгадаг газар нь шалгах асуудал бнадаа. Амарсайхан ер нь буруу хүндээ…

Avatar

Сарнай 2022-03-07 64.119.23.193

Ичиж амьдраасай.юм болгоноос ашиг хонжоо харах юм яасан ханаж цаддаггүй сэт гэл вэ.

Avatar

Зочин 2022-03-07 213.87.163.12

))))))))) Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2022-03-07 202.126.90.127

Энэ асуудлыг нь үнэн зөв шалгадаг байгууллага байна уу эсвэл ард түмэн гүтгээд байна уу.

Avatar

fh 2022-03-07 103.111.68.3

hudal 3 jiliin omno isden mongo.. 195 busnii mongo ongoch bollool baychuudiig zooj baigaa Z

Avatar

Иргэн 2022-03-07 64.119.26.254

Aвтобус чинь хаана бна э ????ётой короноогоор далимдуулж идэж ууцгааж луйвардахаа Үогсоогооч дракнуудаа !!!!!!!!!!

Avatar

Иргэн 2022-03-07 66.181.161.71

Хүүхдийн нэрээр бизнес хийхээ боль.Одоо үлдсэн автобусыг нь авахаа болох хэрэгтэй.Мон нис гэж шуналын бузруудыг санхүүжүүлж хамт мөнгө угаадаг аа зогсоох хэрэгтэй Самар сайхан.

Avatar

Зочин 2022-03-07 139.5.218.99

Ингэж автобус явуулж мөнгө угааж нэг хэсэг хулгайчид нь хармаагаа зузаалж бгаа бол хүүхдүүдээ харьяалал харгалзахгүй сургуульдаа аваачээ. Энэ автобусанд сууж яваа хүүхдүүдийг ямар замаар авлигал өгч орсоныг нь шалгах хэрэгтэй

Avatar

Зочин 2022-03-07 202.126.90.56

Энэ муруй цээжтэй х***а хаана болохгүй юм бна дандаа холбогдож явах юм даа .аргагүй нэр нь хүртэл самарсайхан

Avatar

Зочин 2022-03-07 203.91.115.49

Бүх юм нууц. Төрийн нууц. Шилэн бус. Байгуулсан гэрээ хамаагүй. 200 биш энэ үнэд чинь 75-г л нийлүүлнэ шүү гэж хэлээд л болчихдог юм байна шүү дээ. Энэ чинь харин юун Зонхув, юун айрагны өргөөтэй ярихгүй том луйвар явж байгаан бишүү?

Avatar

Зочин 2022-03-07 124.158.68.191

Моннис бол гэр хорооллын төлөвлөлт дээр хүртэл ард иргэдийг хохироодог жмнхэнэ луйврын компани

Avatar

Энэ бол жинхэнэ луйвар 2022-03-07 202.131.239.166

Хажуухан хаяанд нь байгаа БНХАУ-д үйлдвэрлэсэн зүйл худалдан авчихаад үнээ ингэж нэмэх гэж. Хулгайд хэмжээ хэрэгтэй. Ханаж цадахаа больчихсон. Бүр хүүхдийн нэр барьж хулгай хийнэ.

Avatar

Зочин 2022-03-07 139.5.219.62

С.Амарсайхан гэж дандаа улсын төсвийн мөнгө үрэн таран хийчихээд улсыг хохиролгүй болгодоггүй мөнгө угаачихаал хариуцлага хүлээхгүй том толгойтой фсда нэг ширхэг байна. Дүүжин гэр гэж гуцаад 60 аад ТЭРБУМ ыг салхинд хийсгэсэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж