"Сэтгүүлч Батдорж" сангаас уралдаан зарлалаа

Хуучирсан мэдээ: 2022.03.06-нд нийтлэгдсэн

"Сэтгүүлч Батдорж" сангаас уралдаан зарлалаа

Монгол Улсад сэтгүүл зүйн салбар үүсч хөгжсөний 109 жилийн ой гуравдугаар  сарын 6-ний өдөр тохиодог. Энэ салбарт өөрийн зам мөрийг үлдээсэн телевизийн шилдэг сэтгүүлч М.Батдорж агсны нэрэмжит сэтгүүл зүйн салбарын оюутан сурагчдын дунд зарлагддаг уламжлалт уралдаан ес дэх жилдээ зарлагдлаа. Монголд тогтмол хэвлэл үүссэн түүхэн өдрөөр энэхүү уралдааныг зарлаж, Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр ялагч нарыг тодруулдаг уламжлалтай. Уламжлал ёсоор уралдааны шалгаруулалт хоёр үе шаттайгаар зохион байгуулна. Эхний шатанд эссэ бичих бөгөөд шалгуурт тэнцсэн тохиолдолд телевизийн сурвалжилга бэлтгэх юм. Нэгдүгээр шатны эссэ бичлэг “Усны үнэ цэн” сэдэвтэй байх бөгөөд 500-гаас дээш үгтэй байх шалгуурыг тавьж байна. Хоёрдугаар шатанд шалгарсан оюутнууд гурав хүртэлх минутад багтааж үйл явдлын бус чөлөөт сэдвээр телевизийн сурвалжилга бэлтгэнэ  Энэхүү уралдаанд бүтээлээрээ шалгарч тэргүүн байр эзэлсэн оюутны бүтэн жилийн сургалтын төлбөрийг “Сэтгүүлч Батдорж” сангаас олгодог. Уралдаанд сэтгүүл зүйн хоёр, гуравдугаар дамжааны оюутнууд оролцох бөгөөд эссэг batdorj_found@yahoo.com хаягаар хүлээн авна. Тэргүүн байрт шалгарсан оюутны бүтэн жилийн сургалтын төлбөрийг олгохоос гадна тусгай байрт таван оюутан шалгаруулж, мөнгөн урамшуулал олгох юм

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж