Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт Covid-19 халдварын 173 тохиолдол бүртгэгджээ. Үүнийг задалбал, Улаанбаатарт 87, орон нутагт 86 хүний PCR шинжилгээний хариу эерэг гарсан байна. Мөн халдварын улмаас нэг хүн нас баржээ.
Өнөөдрийн байдлаар гэрийн ажиглалтад 545 хүн байгаа бол эмнэлэгт 1614 хүн хэвтэн эмчлүүлж байна. Эмчлүүлэгчдийн биеийн байдлыг үнэлбэл,
- Хөнгөн -369
- Хүндэвтэр -1087
- Хүнд-139
- Маш хүнд -19 хүн байна.
Холбоотой мэдээ