Үндэсний сэтгүүл зүй үүсч хөгжсөний 109 жилийн ой тохиож байна

Хуучирсан мэдээ: 2022.03.06-нд нийтлэгдсэн

Үндэсний сэтгүүл зүй үүсч хөгжсөний 109 жилийн ой тохиож байна

Үндэсний сэтгүүл зүй үүсч хөгжсөний 109 жилийн ой тохиож байна

Монголын үндэсний сэтгүүл зүйн 109 жилийн ой энэ өдөр тохиож байна. Тэртээ 1913 оны гуравдугаар сарын 6-нд “Шинэ толь хэмээх бичиг” сонины анхны дугаар хэвлэгдсэнээр Монголд тогтмол хэвлэл үүссэн хэмээн үздэг. Үүний дараа 1914-1920 онд “Нийслэл хүрээний сонин бичиг” гарч байжээ. Эдгээр сонины эрхлэгчээр ажиллаж байсан их соён гэрээрүүлэгч Жамсрангийн Цэвээн Монголын сэтгүүл зүйг үндэслэгч гэж түүхэн эх сурвалжууд үздэг. Харин энэ өдрийг 1993 онд болсон сэтгүүлчдийн их хурлаар дэмжиж “Сэтгүүлчдийн өдөр” болгож байв.

Түүх сөхвөл, сэтгүүл зүйн анхны алхам болох “Шинэ толь” сонин бичиг 50 орчим хуудастай сэтгүүл хэлбэрээр 500 хувь хэвлэгдэж, төрийн байгууллагуудад тараагддаг байж. Цөөн хэсгийг л  иргэдэд худалдаалдаг байсан нь түүхийн шаргал хуудаснаа бий. Эдүгээ Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөгөөр  дэлхийд 68 дугаарт жагсч байна.  Энэ нь “Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллагын 2021 оны индексээр Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөгөөр таван байр ахисан үзүүлэлт юм. Гэсэн ч хоёр он дамнан үргэлжилсэн цар тахлын үед мэдээлэл хаалттай болж, сэтгүүлчид эх сурвалжийн дутагдалд орж, Засгийн газрын бодлого чиглэл тодорхойгүй, олон нийтэд эргэлзээтэй олон асуудал үүссэнийг “Сэтгүүл зүйн ёс зүйн форум”-аар онцолж байв. Дөрөв дэх жилдээ 2022 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр зохион байгуулсан уг форумаар цар тахал Засгийн газар, хэвлэл мэдээллийнхэнд шинэ сорилт бас сургамж болсныг дүгнэсэн юм.

Өнөөдөр хэвлэл мэдээллийн салбарт 4700 орчим хүн ажиллаж буйн тал нь сэтгүүлч, редактор. Тэдний 50 гаруй хувь нь телевизийн салбарт ажиллаж байна.  Нийт хэвлэл мэдээллийн байгууллагын хамт олон редакци, сэтгүүлч, ахмад буурлууддаа Монгол Улсад үндэсний сэтгүүл зүй үүсч хөгжсөний 109 жилийн ойн баярын мэнд хүргэе.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж