Украины төлөөлөгчид тусгай даалгаврын үеэр нас баржээ

Хуучирсан мэдээ: 2022.03.06-нд нийтлэгдсэн

Украины төлөөлөгчид тусгай даалгаврын үеэр нас баржээ

Украины төлөөлөгчид тусгай даалгаврын үеэр нас баржээ

ОХУ-тай хэлэлцээ хийж буй Украины төлөөлөгчдийн нэг болох Денис Киреев тусгай даалгавраа биелүүлж яваад нас барсан гэж тус улсын Батлан хамгаалах яамны харьяа Тагнуулын ерөнхий газраас мэдээллээ.

Энэхүү мэдэгдэлд, “Украины Батлан ​​хамгаалах яамны Тагнуулын ерөнхий газрын ажилтнууд болох гурван тагнуулч тусгай үүрэг даалгавар гүйцэтгэж байгаад амь үрэгдлээ. Эдгээр нь Доля Алексей Иванович, Чибинеев Валерий Викторович, Киреев Денис Борисович нар юм" гэсэн байв.

Денис Киреевийг Украины Аюулгүй байдлын албаны ажилтнууд эх орноосоо урвасан хэргээр саатуулж байх үедээ амийг нь хохироосон гэж парламентын гишүүн Александр Дубинский мэдэгджээ. Түүнийг хөнөөсөн байж болзошгүй газраас олдсон эрэгтэй хүний цогцосны зургийг “Strana portal” нийтэлсэн байна.

Хэдийгээр олон нийтийн сүлжээгээр түүнийг буудуулж нас барсан тухай мэдээллүүд нийтлэгдэж байгаа ч Украины засгийн газраас мэдэгдэл хийгээгүй байна. “Украины эрх баригчид түүнийг Оросын тагнуул гэж сэжиглэж хөнөөсөн. Денис Киреев хэлэлцээнд эх орноосоо урвасан байдлаар огт оролцоогүй” гэж Оросын хэвлэл мэдээллээр мэдээлжээ.

Эх сурвалж: TASS, SHOWBIZ CORNER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ХарамсалтайХарамсалтай
10
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
6
ГайхмаарГайхмаар
4
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
4
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж