Зеленский Элон Маскыг Украинд ирэхийг урив

Хуучирсан мэдээ: 2022.03.06-нд нийтлэгдсэн

Зеленский Элон Маскыг Украинд ирэхийг урив

Зеленский Элон Маскыг Украинд ирэхийг урив

Украины ерөнхийлөгч Владимир Зеленский өчигдөр /2022.03.05/ “Starlink” систем илгээсэн "Тесла" компанийн гүйцэтгэх захирал Элон Маскт талархал илэрхийлэв. Тэрбээр твиттер хуудсандаа “Элон Масктай ярилцлаа. Украиныг үг, үйлдлээрээ дэмжсэнд нь талархаж байна. Ирэх долоо хоногт бид нурж сүйрсэн хотуудад зориулсан “Starlink” системийг дахин хүлээж авах болно. Дайны дараа бусад сансрын боломжит төслүүдийн талаар ярилцахаар боллоо” гэж жиргэжээ.

Цахим уулзалтын бичлэгээ Зеленский инстаграмдаа нийтэлсэн бөгөөд Элон Маскийг дайны дараа Украинд айлчлахыг урьсан байв.

Оросын түрэмгийллийн улмаас Украины зарим хэсэгт интернет холболт тасарсан тул дэд ерөнхий сайд Михайло Федоров твиттер хуудсаараа дамжуулан Элон Маскад хүсэлт тавьсан байжээ. Гэвч “Starlink” систем нь зорилтот бүлгийн халдлагад өртөх магадлал өндөр гэдгийг Маск анхааруулсан байна. Тиймээс зөвхөн шаардлагатай үед л системийг асааж, антеныг хүмүүсээс аль болох хол байрлуулахыг зөвлөжээ.

Эх сурвалж: INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
5
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж