Улсын нэгдсэн төсвийн орлого өнгөрсөн нэгдүгээр сарын байдлаар 1.1 их наяд төгрөг болсон нь өмнөх оны мөн үеийнхээс 301.5 тэрбум буюу 42.5 хувиар өссөн үзүүлэлт. Үүнээс эрдэс баялгийн салбараас төвлөрүүлсэн орлого 304.6 тэрбум төгрөгт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 147.5 тэрбум буюу 93.9 хувиар нэмэгдсэн үзүүлэлт гэнэ.
Төсөвт төвлөрүүлсэн орлогыг салбараар нь авч үзвэл, уул уурхайн салбар нь төсөвт 299.1 тэрбум, тусгай зөвшөөрлийн төлбөрөөс 2.8 тэрбум төгрөг, бусад орлогоос мөн 2.8 тэрбум төгрөгийг тус тус бүрдүүлжээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны мэдээлснээр эрдэс баялгийн салбар нь нэгдсэн төсвийн орлогын 30.1 хувийг бүрдүүлж байна. Эл салбараас улсын нэгдсэн төсөвт төвлөрүүлсэн орлого 2021 оны жилийн эцсийн тайлангаас харвал 4.1 их наяд болсон нь 2020 оны мөн үетэй харьцуулахад 1.4 их наяд буюу 53.9 хувиар өссөн дүн болохыг Үндэсний статистикийн хороо мэдээлсэн. График харвал,
Улсын нэгдсэн төсвийн орлого нэмэгдэж эерэг дүнтэй гарахад уул уурхайн гаралтай бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнийн өсөлт голлох нөлөө үзүүлжээ.
Холбоотой мэдээ