Төгсөгчдийг монгол хэл, бичгийн шалгалтад автоматаар бүртгэнэ

Хуучирсан мэдээ: 2022.03.06-нд нийтлэгдсэн

Төгсөгчдийг монгол хэл, бичгийн шалгалтад автоматаар бүртгэнэ

Төгсөгчдийг монгол хэл, бичгийн шалгалтад автоматаар бүртгэнэ

Элсэлтийн ерөнхий шалгалтад хамрагдах сурагчид монгол хэл, бичгийн шалгалтыг заавал өгдөг. Иймд Боловсрол шинжлэх ухааны сайд А/72 тушаал гаргаж, эх хэл, бичгийн шалгалтын босго оноог 400-гаар тогтоолоо. Тодруулбал, 400-гаас бага оноо авсан сурагчдын их, дээд сургуульд элсэх боломж нь хязгаарлагдана гэсэн үг юм.

Босго оноо тогтоосноор эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг тогтоох зорилготой. Монгол хэл, бичгийн шалгалтыг ирэх сарын 2-нд зохион байгуулахаар товлосныг Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлсэн.

Уг шалгалт нь үнэ төлбөргүй бөгөөд https://eyesh.eec.mn/ цахим хуудсаар  энэ сарын 14-ний 18:00 цаг хүртэл бүртгэх юм. Гэхдээ энэ оны төгсөгч /2022 онд ерөнхий боловсролын сургууль төгсөх шалгуулагч/-д автоматаар бүртгэгдэх бол өмнөх оны төгсөгч /2022 оноос өмнө ерөнхий боловсролын сургууль төгссөн/-д элсэгчийн ерөнхий шалгалтад сонгож бүртгүүлэх юм.

2014 оноос эхлэн ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийг монгол хэл, бичгийн шалгалтад заавал хамруулах болсон. Эхний хоёр жилд уг шалгалт босго оноотой байсан бол 2016-2018 онд босго оноогүй болгосон юм. Өөрөөр хэлбэл, эх хэл, бичгийн шалгалт өгсөн шалгуулагчид оноо харгалзахгүй их дээд сургуульд элсч байв. Уг зохицуулалт нь учир дутагдалтай гэж үзсэн тул 2019 оноос босго оноог сэргээсэн билээ. Харин цар тахлын улмаас хичээлийн хоцрогдол үүсгэсэн, бас сурагчдыг нэг дор бөөгнөрүүлэх нь эрсдэлтэй шэж үзсэн тул өнгөрсөн оны төгсөгчдөөс монгол хэл, бичгийн шалгалт авахгүй байх шийдвэрийг Засгийн газраас гаргаж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж