АНУ, Герман, Нидерланд улсууд Литвад цэргээ байршуулна

Хуучирсан мэдээ: 2022.03.06-нд нийтлэгдсэн

АНУ, Герман, Нидерланд улсууд Литвад цэргээ байршуулна

АНУ, Герман, Нидерланд улсууд Литвад цэргээ байршуулна

Герман улс Литвад агаарын довтолгооноос хамгаалах хүчин байршуулж, АНУ танкаар зэвсэглэсэн цэргийн батальон илгээх болжээ. Энэ тухай Литвийн Батлан хамгаалахын сайд Арвидас Анушаускас мэдэгдэв. Нидерландын цэргүүд ч мөн адил уг байршуулалтанд багтах бөгөөд цэргүүдийн тоо хараахан тодорхой бус байна.

Эдгээр цэргүүд нь гуравдугаар сард Литвад зохион байгуулагдах цэргийн сургуулилалтын бие бүрэлдэхүүнээс тусдаа гэж Анушаускас мэдэгдлээ. Ийнхүү гуравдугаар сарын сүүл гэхэд Литва дахь НАТО-гийн цэргийн тоо 4000 хүрэх юм байна.

Орос улс Украин руу довтолсоны дараа Литва цэрэг техникээ нэмж байршуулах хүсэлтийг НАТО-д тавьсан юм.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж