Ял эдэлж байсан этгээдүүд захиалгат гэмт хэрэг үйлджээ

Хуучирсан мэдээ: 2022.03.05-нд нийтлэгдсэн

Ял эдэлж байсан этгээдүүд захиалгат гэмт хэрэг үйлджээ

Ял эдэлж байсан этгээдүүд захиалгат гэмт хэрэг үйлджээ

Нийслэл хотын нутаг дэвсгэрт урд өмнө удаа дараа ял шийтгэл эдэлж байсан этгээдүүд бүлэглэн дахин  гэмт хэрэг үйлджээ. Тодруулбал,  М, Т, А, Б, О нар нь  хар тамхи мансууруулах төрлийн бодис хэрэглэн, бусдын захиалгаар иргэдийг заналхийлэн айлган сүрдүүлж зодох, хутгалах зэрэг гэмт хэргүүдийг үйлдсэн байна. 

Эрүүгийн цагдаагийн албанаас тэднийг  өнгөрсөн шөнө шуурхай баривчлан ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р ангид баривчлан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Баривчлагдсан этгээдүүд өмнө нь 2-5 удаагийн ял шийтгэл эдэлж байжээ. Дээрх этгээдүүдээс мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгах шинжилгээ авахад синтетик төрлийн мансууруулах бодис хэрэглэсэн болох нь тогтоогджээ. Мөн бүлэг бөөгнөрөл үүсгэн удаа дараа энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна.

Мөн Эрүүгийн цагдаагийн албанаас гуравдугаар сарын 1-ний өдөр хийн гар буу гаргаж танхайрсан 32 настай иргэн Э, 26 настай иргэн Э нарыг шуурхай эрэн сурвалжлан баривчилж мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
БурууБуруу
11
ТэнэглэлТэнэглэл
5
ГайхмаарГайхмаар
5
ХарамсалтайХарамсалтай
4
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж