Д.Ганбат Украины ард иргэдэд сарын цалингаа хандивлана

Хуучирсан мэдээ: 2022.03.05-нд нийтлэгдсэн

Д.Ганбат Украины ард иргэдэд сарын цалингаа хандивлана

Д.Ганбат Украины ард иргэдэд сарын цалингаа хандивлана

УИХ дахь АН-ын бүлгээс  өчигдөр /2022.03.04/ “Хөгжлийн банкны асуудлаар УИХ-ын Хянан шалгах түр хороо байгуулах шаардлага” сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан. Энэ үеэр  бүлгийн дарга Д.Ганбат  ОХУ, Украины дайнд нэрвэгдсэн энгийн иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийг уриаллаа.

Тэрээр "АН аливаа дайны үйл ажиллагааг дэмжихгүй. Эрх баригчид Украины асуудлаар Монгол Улсын байр суурийг тодорхой болгон нийтэд мэдээлэх ёстой. Дайны улмаас амь нас, эрүүл мэндээрээ хохирсон энгийн иргэд, хүүхэд эмэгтэйчүүд, эх орноосоо дүрвэгсдэд зориулан хүмүүнлэгийн аян санаачилж хувиасаа нэг сарын цалингаа хандивлаж байна" гэлээ.

УИХ дахь АН-ын бүлгийн даргын санаачилгыг бүлгийн ажлын алба нь дэмжиж байгаагаа илэрхийлэн нэг өдрийн цалингаа хандивлахаар болсныг тус бүлгийн ажлын албаны дарга Ц.Оюундарь хэллээ. Хандивын аянд бүх нийтээрээ оролцож, дайны эсрэг хүмүүнлэгийн гараа сунгахыг уриалав.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
7
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж