Тойм: Луйварчид байрны тоот бүрийг 2-3 хүнд зарж байна

Хуучирсан мэдээ: 2022.03.05-нд нийтлэгдсэн

Тойм: Луйварчид байрны тоот бүрийг 2-3 хүнд зарж байна

Ньюс агентлаг энэ долоо хоногийн онцлох ярилцлагуудыг хүргэж байна.


М.ЭНХСАЙХАН: ЭНЭ ДАЙНЫ ЭЦСИЙН ҮР ДҮНГЭЭС МОНГОЛЫН ИРЭЭДҮЙ Ч ШИЙДЭГДЭНЭ

Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайхантай Украин-Оросын дайн, түүний үр дагавар, дэлхийн улс төр, эдийн засагт, нэн ялангуяа манай гадаад харилцаа, дотоодын бодлогод хэрхэн нөлөөлөх талаар ярилцлаа.


-Украин-Оросын дайны нөхцөл байдал улам хүндэрч байна. Энэ дайн дэлхийн улс төр, эдийн засагт багагүй өөрчлөлт авчрах нь гарцаагүй боллоо. Дайнд хэн нь ялах бол, Путин үү, Зеленский юу?

-Энэ оны хоёрдугаар сарын 24-ний өдөр Украин руу довтлох Путины тушаал гарснаар энэхүү дайн эхлээд, 10 дахь өдөртэйгээ золгож байна. Орос орон дайн хийх нь гэхэд олон хүн итгэхгүй байсан. Украинд ч дайн болно гэдэгт итгэхгүй хүмүүс цөөнгүй байлаа. АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден дайн болох талаар, дайны өдрийн товыг хүртэл зарлаад байхад итгэхгүй л байсан. Миний харснаар АНУ-ын зүгээс Путины дайны төлөвлөгөөг ил тодоор хэлж, дайны галыг эхлүүлэхгүй байхыг оролдож байжээ. Ингэснээр Путины  төлөвлөгөө хоног хоногоор хойшилж, тэр нь Украинд дайнд бэлтгэх бага ч гэсэн цаг хугацаа өгч байсан юм байна. Өнөөдөр бид дайны гэрчүүд боллоо. Орос бол эзлэн түрэмгийлэх, эвдэн сүйтгэх, орос украин ахан дүүсийн цусыг урсгасан, тэрхүү дайндаа балчир залуу хүүхдүүдийг, Оросын бага ястнууудыг, түүний дотор буриад, тува, халимаг зэрэг угсаа нэгт ахан дүүсийг минь золиосолсон, жирийн иргэдээ алсан гэмт хэрэг үйлдэж байгааг харж байна. Болж буй үйл явдлыг зүрх салгалахгүйгээр, нулимс дусаахгүйгээр үзэж чадахгүй байна. Хэн ялагч байх нь гол биш, дэлхийд хүний эрх, эрх чөлөө, энхтайван ялах ёстой юм. Монголын ирээдүй Украинаас хамаарахаар байна. Тиймээс Украин битгий ялагдаасай гэж залбирч байна.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.


Б.ЛАКШМИ: ОХУ, УКРАИНЫ ДАЙН МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГТ СӨРГӨӨР НӨЛӨӨЛНӨ

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал, эдийн засагч Б.Лакшмитай ярилцлаа.


-ОХУ, Украины дайнаас улбаалан дэлхийн эдийн засагт том доргилт ирнэ гэсэн шинжээчид дүгнэж байгаа. Нэн ялангуяа Монголын эдийн засагт багагүй дарамт ирэх байх. Дэлхийн улс төрийн хямралаас бол хэр хохирол амсч, хэчнээн жил үргэжилнэ гэж та харж байна?

-ОХУ, Украины дайн Монгол Улсын эдийн засагт нөлөөлөхүйц дүр зураг харагдаж байна. Нэгдүгээрт, ОХУ-д эсрэг хориг арга хэмжээ тавьж эхэллээ. Хориг арга хэмжээ гэдэг нь Европын холбооноос ОХУ-д санхүүгийн зах зээлд хориг тавьж байна гэсэн үг юм. Тэгэхээр банкууд ялангуяа санхүүгийн салбарын гадаад харилцааны мөнгө шилжүүлэх свифт гүйлгээнд хориг тавьж байна. Хоёрдугаарт, экспорт, импортод хориг тавихаар харагдаж байна. Монгол Улс хоёр хөрштэй, далайд гарцгүй орон. Цар тахал, өвлийн олимпоос улбаалан Хятад хилээ хаасан. Хил хаагдсанаар бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт багассан. Одоогоор паралимпийн дараа хил гаалийн асуудал жигдэрч эхлэх нь гэдэг хүлээлттэй байгаа. Мөн энэ хугацаанд Хятад хилээ хааснаар тодорхой хэмжээний Монголын зах зээлд бараа бүтээгдэхүүний хомсдол үүсч эхэлсэн. Үүнтэй холбоотой дээрх хомсдлыг нөхөхийн тулд ОХУ, Туркаас бараа бүтээгдэхүүн оруулж ирдэг боллоо. Эдгээр бараа бүтээгдэхүүнийг транзитаар ОХУ-аас оруулж ирж байгаа.

Тэгэхээр хориг арга хэмжээ тавигдсанаар Монгол Улсад нэг талаасаа шатахууны үнэ өсөх нь тодорхой болчихлоо. Хоёрдугаарт, инфляцид нөлөөлж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөх дүр зураг харагдаж байна.

Дээрээс нь ОХУ Монгол Улсын махны экспортыг хориглосон гэсэн мэдээ өнгөрөгч долоо хоногт гарсан. Үүнтэй холбоотой бидний экспортлох гарцууд улам хумигдсанаар эдийн засгийн хүндрэлүүдэд орох болов уу.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.


"ХАЛАМЖИЙГ ЭРС ХУМИХ ВИЙ ГЭХЭЭС БОЛГООМЖИЛЖ БАЙНА"

 

Хөдөлмөрийн зах зээлийн ойрын төлөв байдал, бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлаар "NRCC" Үндэсний судалгаа зөвлөгөөний төвийн захирал, эдийн засагч Б.Алтанцэцэгтэй ярилцаа.


-Хөдөлмөрийн зах зээлд үүсээд байгаа сүүлийн үеийн хамгийн том асуудал нь ажиллах хүчний хомсдол. Иргэд яагаад ажил хийх сонирхолгүй болчихов. Үүнд яг юу нөлөөлж байна вэ?

-Сүүлийн хоёр жилийн хугацаанд маш олон зүйл давхацсан. Хөдөлмөрийн зах зээл хумигдахад цар тахал ч нөлөөлсөн. Энэ нь халдварын нөхцөл байдал, Засгийн газрын хөл хорих арга хэмжээ, бодлого шийдвэр, хүмүүсийн өвчлөл, бас болгоомжлох үүднээс ажлаас түр завсардах, зарим аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа зогсоох зэрэг хүчин зүйлстэй холботой. Үүнтэй холбоотой судалгаануудыг харахад  аж ахуйн нэгж, ажиллах хүчинд цар тахал сөрөг нөлөө үзүүлсэн. Нөгөөтэйгүүр, халдварын нөхцөл байдлаас шалтгаалахгүй ажиллах хүчний оролцоо сүүлийн жилүүдэд буурах хандлагатай байна.

2012 онд ажил эрхлэх сонирхолтой хүний тоо 64 хувьтай байсан бол 2018 онд 60 хувь, 2020-2022 онд 57 орчим хувь болж эрс буурсан.

Ерөнхийдөө хүмүүсийн эдийн засгийн идэвх өвчлөлөөс үл хамаарч буурах хандлагатай байна.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.


"ЛУЙВАРЧИД БАЙРНЫ ТООТ БҮРИЙГ 2-3 ХҮНД ЗАРЖ БАЙНА"

Хуульч Ү.Амарбаттай ярилцлаа.


-Орон сууцанд орох хүсэлтэй иргэдийн цөөн хэсэг нь бэлэн мөнгөөр худалдан авдаг бол ихэнх нь хувь лизинг хөөцөлддөг болсон. Гэтэл сүүлийн жилүүдэд иргэдийн эрэлт дээр дөрөөлсөн залилан ихээр гарах болжээ. Энэ талаар ярилцлагаа эхэлье.

-Шинээр орон сууц  худалдаж авч байгаа 10 хүн тутмын гурав  нь гэр хорооллоос орон сууц руу шилжиж байгаа бол үлдсэн  7 нь  байр хооронд нүүж байна. Үүнээс харахад орон сууцанд орох сонирхолтой иргэдийн тоо асар их байна. Тиймээс  санхүүгийн зах зээл дээр нийлүүлэгдэж байгаа ипотекийн зээлийн шаардлагыг бүрэн хангаж чадахгүй, урьдчилгаа хөрөнгөө бүрэн бүрдүүлж чадахгүй байгаа иргэд өөр арга хэлбэрээр орон сууцтай болохыг эрмэлзэх болжээ. Энэ нь  хуулиар зөвшөөрөгдөөгүй буюу хууль эрх зүйн орчны хувьд эрсдэлтэй хэлбэрээр гэрээ хэлэлцээр хийхэд хүргэж байна.

Үүний нэг хэлбэр нь банкнаас ипотекийн зээлээр авсан бусдын байрыг ипотекийн зээлийг нь үргэлжлүүлэн төлөх замаар өөртөө авах гэрээ хийж орон сууц авах арга юм.

Яг ийм хэлбэрийн гэрээ их хийгдэж байгаа. Өөрөөр хэлбэл, зээлтэй байраа бусдад худалдаад, тухайн байрны зээлд өмнө нь төлчихсөн мөнгөө худалдан авч байгаа талаас аваад үлдэгдэл мөнгийг нь худалдан авч байгаа иргэд банкинд төлнө гэсэн үг л дээ. Гэтэл энэ явцдаа талуудын аль нэг нь анх байгуулсан гэрээнээсээ буцах, нэгнийгээ хохироох явдал гарч байна.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж