Хойд Солонгос энэ оны 9 дэх пуужингаа харваж туршлаа

Хуучирсан мэдээ: 2022.03.05-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос энэ оны 9 дэх пуужингаа харваж туршлаа

Хойд Солонгос энэ оны 9 дэх пуужингаа харваж туршлаа

Хойд Солонгос улсаас өнөөдөр хойгийн зүүн эргийн тэнгис рүү баллистик пуужин харвасан талаар Сөүлийн Жанжин штбааас мэдээллээ. Ийнхүү 2022 он гарсаар Хойд Солонгосоос 9 дэх удаагаа пуужин харваж туршлаа.

Өмнөд Солонгосын армийн зүгээс Пёньян нэмж пуужин хөөргөж магадгүй хэмээн үзэж, нөхцөл байдлыг ажиглаж буйгаа мэдэгджээ. Пуужинг Пёньяны ойролцоох Сунан бүсээс хөөргөсөн гэж үзэж байна.

Үүний зэрэгцээ Өмнөд Солонгосын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс шуурхай хуралдсан талаар Хөх ордноос мэдээлжээ.

Харин Японы эргийн хамгааллын албаныхан баллистик пуужин байж болзошгүй дайралтаас болгоомжлохыг хөлөг онгоцнуудад анхааруулж, тэнгист ямар нэгэн зүйл унавал явж очилгүй, шууд мэдээлэл өгөхийг сануулжээ.
Хойд Солонгос нь сүүлийн үед НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс хориглосон баллистик пуужингийн туршилтыг олон хийж байгаа нь олон улсад түгшүүртэй нөхцөл байдал үүсгэж байна. Тус улс өнгөрсөн нэгдүгээр сард долоон удаа пуужин харваж туршсан юм.
Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгууль ирэх Лхагва гаригт болох бөгөөд үүнийг урьтаж Пёньяны зүгээс пуужингийн туршилтууд хийж байна гэж ажиглагчид үзэж байна. Мөн Ким Жон Ун дотоодын зорилго биелүүлж, олон улсын тавцанд улс төрийн хүч, нөлөөний тэмцэлд идэвхтэй буйгаа харуулах  зорилгоор пуужингийн туршилтаа нэмэгдүүлсэн гэж харж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж