ОХУ-аас тусгай цэргийн ажиллагаа нэрийн дор Украинд эзлэн түрэмгийлэх дайныг эхлүүлээд 10 хоног болж байна. Энэ хугацаанд Украины олон хот, тосгод Оросын пуужингийн дайралтад эвдэрч сүйджээ. Оросын дайралт Украины иргэдийн суурьшлын бүсэд ямар хохирол учруулсныг дараах харьцуулсан зургуудаар харуулж байна.
Оросын арми нийслэл Киев хотоос тодорхой зайтай байсаар байгаа ч тус хотод агаарын дайралтууд олон хүний амийг хөнөөсөн. Доорх зурагт өнгөрсөн Бямба гаригт Оросын пуужинд өртсөн орон сууцны барилгыг харуулж байна.

Украины Ирпень гэх жижиг хот нь нийслэл Киевээс баруун хойд зүгт ердөө 20 км зайтай оршдог. Өнгөрсөн долоо хоногт тус хот нь Орос, Украины цэргүүдийн байлдааны галын бүс болсон. Их буу болон пуужингийн довтолгооноос болж суурьшлын нэг бүс тэрчигтээ сүйдсэнийг доорх зурагт харуулж байна.

Украины хоёр дахь том хот болох Харьковыг ОХУ-ын арми гол байгаагаа болгон хэдэн өдрийн турш агаараас бөмбөгдсөн. Одоо тус хотын төв хэсэг маш их сүйджээ. Тус хотод өнгөрсөн Лхагва гаригт шөнийн турш тэсрэх бөмбөг нижигнэж хоносон тухай Украины албаныхан мэдэгдсэн. Харьков хотыг бөмбөгдсөнөөрөө ОХУ дайны гэмт хэрэг үйлдсэн эсэхийг мөрдөн шалгах ажиллагааг НҮБ-ын прокурорууд гүйцэтгэж байна.


Украины нийслэлээс 60 км зайтай орших Бородянка хотын хэд хэдэн орон сууцны барилгууд агаарын довтолгоонд сүйдсэн.
Украины нийслэлээ 120 км зайтай орших Чернигов хот сүүлийн өдрүүдэд хойд зүгээс Оросын армийн дайралтад өртөж, их бууны галлагаанд ихээр сүйдсэн. Тус хотод өнгөрсөн Пүрэв гаригийн байдлаар 30 хүн амь үрэгджээ.


Черниговын ойролцоох Ривнопиля тосгон хэрхэн сүйдсэнийг сансрын хиймэл дагуулын зургаас харуулж байна.

Холбоотой мэдээ