Путиныг хөнөөхийг уриалсан АНУ-ын сенатчийг эсэргүүцэв

Хуучирсан мэдээ: 2022.03.05-нд нийтлэгдсэн

Путиныг хөнөөхийг уриалсан АНУ-ын сенатчийг эсэргүүцэв

Путиныг хөнөөхийг уриалсан АНУ-ын сенатчийг эсэргүүцэв

АНУ-ын сенатч Линзи Грахам нь ОХУ, Украины дайныг зогсоохын тулд Кремлийн ерөнхийлөгч Владимир Путиныг ойрын хүрээнээс нь хэн нэгэн нь хөнөөхийг уриалснаараа эсэргүүцэлтэй тулгарлаа. Өмнөд Калифорни мужийн сенатч Линзи Грахам нь твиттерт  "ОХУ-д нэг ч Брут /Юлий Цезарийн хөнөөхөд гол үүрэг гүйцэтгэсэн эртний Грекийн улстөрч/ байхгүй гэж үү, Оросын армид Штауффенбергээс /Гитлерийг хөнөөхийг оролдсон Германы армийн офицер/ илүү амжилттай хэн нэгэн байхгүй юу? гэж жиргэсэн байна.

Түүний мэдэгдэл АНУ-д суугаа ОХУ-ын элчин сайд Анатолий Антоновын  уурыг хүргэжээ. Элчин сайд Анатолий Антонов хариу мэдэгдэлдээ "Энэ бол хүлээн зөвшөөрөх аргагүй, эгдүүцэл төрүүлсэн мэдэгдэл.  Оросыг эсэргүүцэх үзэл, ОХУ-ын эсрэг АНУ-ын үзэн ядалт хэрээс хэтэрчээ. Өөрийн ёс суртахуунаараа ард түмнээ төлөөлөх ёстой АНУ-ын сенатч терроризмыг олон улсын тавцанд Вашингтоны зорилгод хүрэх арга зам  болгож уриалах нь үнэхээр итгэмээргүй юм" гэж мэдэгджээ.

Үүний хариуд Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жен Псаки мэдэгдэл хийж, сенатч Линзи Грахамын үг нь АНУ-ын засгийн газрыг төлөөлөхгүй гэдгийг онцолж, "төрийн удирдлагад ажиллаж буй хэн ч ийм мэдэгдэл хийхгүй" гэж мэдэгджээ. Харин Кремлийн төлөөлөгч Дмитрий Песков хэлэхдээ "Мэдээж, эдгээр өдрүүдэд бүгд эрүүл ухаантай байна гэдэг нь боломжгүй" гэсэн бөгөөд оросуудыг үндэсний эв нэгдэлд уриалжээ.

ОХУ-аас Украиныг эзлэн түрэмгийлэх дайныг эхлүүлснийг АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден хурцаар шүүмжилж, Кремлийн тэргүүн Путин болон тус улсын эсрэг хориг арга хэмжээ тавьсан юм. Тэрбээр АНУ нь "NATO"-гийн гишүүн орнуудаа хамгаалах үүргээ биелүүлэхээ мэдэгдсэн ч Украин руу цэрэг илгээхгүй гэдгээ тодруулсан юм.

ЭХ СУРВАЛЖ: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж