Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид дөрөвдүгээр сарын 4-нөөс долоо хоног амарна. Нийслэл болон орон нутгийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоёрдугаар улирлын хичээл 2022 оны хоёрдугаар сарын 14-нд эхэлсэн билээ.
Энэ улиралд сурагчид долоон долоо хоног хичээллэх юм байна. Ингээд дөрөвдүгээр сарын 4-нөөс амралт эхэлж, долоо хоног үргэлжилснээр сурагчид дөрөвдүгээр сарын 11-ний Даваа гаригт хичээлдээ явна.
Дашрамд дурдахад, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид энэ жилд гурван улиралтайгаар хичээллэж байгаа. Эхний улиралд 16 долоо хоног хичээллэж, арванхоёрдугаар сарын 18-наас амарсан. Харин хоёрдугаар улирлын хичээл хоёрдугаар сарын 14-нд эхэлсэн билээ.