Өрхүүд цахилгааны 58000 хүртэл төгрөгийн хөнгөлөлт эдэлж байна

Хуучирсан мэдээ: 2022.03.04-нд нийтлэгдсэн

Өрхүүд цахилгааны 58000 хүртэл төгрөгийн хөнгөлөлт эдэлж байна

Өрхүүд цахилгааны 58000 хүртэл төгрөгийн хөнгөлөлт эдэлж байна

Засгийн газрын шийдвэрээр энэ оны зургадугаар сар хүртэл айл өрхүүдийн цахилгааны төлбөрийг төр хариуцаж буй. Энэ хүрээнд орон сууцны айл өрхийн 41.300 төгрөг, 350 кВт.ц, гэр хорооллын айл өрх 58.300 төгрөгийн цахилгааны төлбөрийг хөнгөлж байгааг Эрчим хүчний зохицуулах хорооноос өнөөдөр (2022.03.04) мэдээлсэн. Тодруулбал, Засгийн газрын 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн 410 дугаар тогтоол энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Тогтоолыг ирэх тавдугаар сарын 31-нийг дуустал хугацаанд мөрдөх юм. Энэ хугацаанд,

  • орон сууцны айл өрхийн сард хэрэглэсэн 250 квт.ц хүртэл,
  • гэр хорооллын айл өрхийн сард хэрэглэсэн 350 квт.ц хүртэл айл өрхийн цахилгаан эрчим хүчний төлбөрийг төрөөс хариуцаж байна.

Улсын хэмжээнд 696 мянган цахилгаан эрчим хүч хэрэглэгч айл өрх бий. Байршлаар нь авч үзвэл Улаанбаатарт 392 мянга, орон нутагт 304 мянган өрх цахилгааны хөнгөлөлтөд хамрагдаж байна. Урьдчилсан дүнгээр айл өрхүүдийн цахилгааны хөнгөлөлтийн 72.1 тэрбум төгрөгийг төр хариуцах тооцоо гарчээ. Мөн гэр хорооллын айл өрхүүд 2021 онд 23.6 тэрбум төгрөгийн шөнийн тарифын хөнгөлөлт эдэлжээ. Гэхдээ  цахилгааны хэрэглээний  төлбөрийн зөрүүг иргэд өөрсдөө төлөх юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж