Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгдэгч Д.Батбаяр, Т.Баясгалан нарын дөрвөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал тав дахь өдрөө үргэлжилж, дөнгөж сая шийдвэрээ гаргалаа.
Нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Кёкүшюзан Д.Батбаяр нарын нэр бүхий дөрвөн шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх таван өдрийн турш хянан хэлэлцээд, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх зайлшгүй шаардлагатай гэж үзжээ.
Улмаар тэдэнд холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж, шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Д.Батбаяр болон түүний эхнэр Т.Баясгалан нарыг Эрүүгийн цагдаагийн албанаас шалгаж, тэднийг өөрсдийн болон хамаарал бүхий хүмүүсийнхээ нэр дээр байгуулсан хэд хэдэн компаниар дамжуулан, дархан цаазат Богд хан ууланд болон Яармагийн дэнжид их хэмжээний газар авч, зориулалтын дагуу ашиглаагүй, орон сууцны хороолол барьсан, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгээгүйг тогтоожээ.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ