Баянзүрх дүүргийн ХХҮХ-ийн дарга Л.Цолмонгэрэлийг саатуулжээ

Хуучирсан мэдээ: 2022.03.04-нд нийтлэгдсэн

Баянзүрх дүүргийн ХХҮХ-ийн дарга Л.Цолмонгэрэлийг саатуулжээ

Баянзүрх дүүргийн ХХҮХ-ийн дарга Л.Цолмонгэрэлийг саатуулжээ

Эрүүгийн цагдаагийн алба (ЭЦА)-наас өнгөрсөн Мягмар гаригт Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст хойшлуулшгүй ажиллагаа явуулжээ. Тодруулбал, тус дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн дарга Л.Цолмонгэрэлийг баривчилсан байна. Мөн тус хэлтсийн мэргэжилтнийг хамтад нь сэжигтнээр татаж, албан өрөө хийгээд гэрт нь нэгжлэг хийжээ. Тухайн хоёр хүнийг 48 цаг саатуулсан бөгөөд өнөөдрийн байдлаар мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж.

ЭЦА-наас "Хэргийн шалгалт үргэлжилж буй учир мэдээлэл өгөх боломжгүй. Ямартай ч Л.Цолмонгэрэл, мэргэжилтэн В.Лхагвадулам нарыг саатуулсан нь үнэн гэсэн юм.

Албан бус эх сурвалжийн мэдээлснээр, Л.Цолмонгэрэл нэр бүхий ажилтнуудынхаа хамт халамжийн мөнгө угаасан хэрэгт холбогдож, 500 орчим иргэний бичиг баримт хуурамчаар үйлдсэн байж болзошгүй гэж үзэж, хойшлуулшгүй ажиллагаа явуулж саатуулсан аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
9
ХарамсалтайХарамсалтай
6
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж