Тариалалт эхлэх гэж байхад үр, бордоогоо ч бэлдээгүй байна

Хуучирсан мэдээ: 2022.03.04-нд нийтлэгдсэн

Тариалалт эхлэх гэж байхад үр, бордоогоо ч бэлдээгүй байна

Тариалалт эхлэх гэж байхад үр, бордоогоо ч бэлдээгүй байна

Монголын тариаланчдын холбооны тэргүүлэгчид өнөөдөр /2022.03.04/ мэдээлэл хийлээ.

Монголын тариаланчдын үндэсний холбооны дэд ерөнхийлөгч Ц.РЭНЧИНСЭНГЭЭ:

-Хаврын тариалалт эхлэх гэж байгаатай холбоотойгоор цаг үеийн асуудал хүнд байна. Тариаланчид, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд хүндрэл учирлаа. Үр, бордоо зэргийг урд, хойд хөршийн тээврийн асуудлаас болж татаж авч чадаагүй. Улаанбуудайн зах зээл өдрөөс өдөрт өсч байна. Шатахууны үнэ ч ялгаагүй нэмэгдсэн.

Монголын тариалангийн салбарт 1500 гаруй аж ахуйн нэгж, 30 мянга гаруй тариаланч ажилладаг. Тариаланчид өнгөрсөн жилийн хувьд хавраас хойш үтрэм дээрээ тариагаа манаад байрласан. Бүтээгдэхүүн нь борлогдохгүй байхад түүнээс өөр яах билээ. 2021 онд хураан авсан нийт ургацын 50 мянга гаруй тонныг улс худалдан авсан. 200 мянгаад тонныг гурилын үйлдвэрүүд авсан. Харин энэ жил дахин энэ байдал давтагдах эрсдэл өндөр байна.

Энэ хавар тариа будаагаа тарих эсэх нь л өнөөдөр чухал. Газар тариалангийн үйлдвэрлэл бол онцгой анхаарах салбар. Тиймээс газар тариалангийн салбар урагшлах уу, ухрах уу гэдэг эрх баригчдаас ихээхэн хамаарч байна. Хэрэгжүүлдэг, хянадаг, хариуцлага тооцдог хүнгүйгээс газар тариалангийн салбарт доголдол үүссэн. Хөрсийг авч үзэхэд Монгол Улсын тариалан тарьдаг талбайн 70 гаруй хувийн хөрс элэгдэлд орсон. Нэгдүгээрт, малын хөл. Хоёрдугаарт, байгаль цаг уурын дулаарал болоод буруу технологиос болж хөрсний элэгдэл гарч байна. Хөрсөө алдвал газар тариалан яриад ч нэмэргүй. Дараагийн анхаарах асуудал бол үр, сорт. Өнгөрсөн жил 10 гаруй төрлийн арван мянган тонн үр авсан. Эдгээрээс гадна ургамал хамгаалалтын тогтолцоог анхаарах хэрэгтэй.

Жил гаруй болоод нэг сайд шинээр гарч, өмнөх хийж байсан ажлыг нь дахин шинээр эхлээд явахаар менежмент огт оновчгүй байгаа юм. Энэ салбарт тогтвортой удирдлага байж хөдөө аж ахуй тогтвортой байна гэсэн үг.

Төрийн зүгээс бодлогын хувьд шинэчлэлт хийх нь чухал. Бодлогын асуудлыг сууриар нь шинэчлэх ёстой. Нэгдүгээрт, холбоонд квотын эрх олгох хэрэгтэй. Хуулиар улаанбуудай оруулж ирэхийг лимиттэй буюу хязгаартай болгох гэж байгаа нь үнэн бол Тариалан эрхлэгчдийн үндэсний холбоонд эрх мэдлийг өгөх нь зөв. Холбоо хэн, ямар хэмжээний хүнсний буудай оруулж ирэхийг мэддэг болно. Үндэсний холбоонд тариалан эрхлэгчдийг дэмжих бүх холбоо нэгдээд, хоёр жилийн хугацаа өнгөрч байна. Тиймээс 30 мянга гаруй тариалан эрхлэгчийн асуудлыг шийдвэрлэхэд оролцох бүрэн эрхтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж