ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин олон нийтийг барууны хэвлэл мэдээллийн хэрэгслийг үзэхийг хязгаарласан тул Орос улс ВВС болон Facebook-ийн хандалтыг хаасан байна. Украин руу довтолсноор Орос эдийн засгийн бүхий л салбарт хүнд цохилтод орж, энгийн иргэдийн амьдралд ихээхэн өөрчлөлт орсон. Барууны мэдээллийн хэрэгслийг хаасан нь Оросын төр АНУ-д хариу цохилт өгч байна гэж үзэж болно.
ОХУ-д BBC Russia өөрийн вэб сайтад нэвтрэхэд асуудал гарсан гэж мэдээлсэн ч Кремль одоогоор тус сувгийг хориглосон тухай мэдэгдээгүй байна. Мөн BBC Russia хориглосон сайтуудын бүртгэлд ороогүй байна гэж мэдэгдсэн ч Германы олон нийтийн Deutsche Welle, BBC сайт ОХУ-д ажиллахгүй байна гэж орос хэлээр мэдээлжээ. Түүнчлэн орос, англи хэл дээрх онлайн сонин, мэдээллүүдийг нэгтгэгч “Meduza”, АНУ-ын засгийн газрын санхүүжилттэй “Liberty” радио, “Google Play” зэргийг хаасан бололтой.
Эх сурвалж: MIRROR
Холбоотой мэдээ