Залилах гэмт хэргийн маш бага хувь шүүхээр шийдвэрлэгддэг

Хуучирсан мэдээ: 2022.03.04-нд нийтлэгдсэн

Залилах гэмт хэргийн маш бага хувь шүүхээр шийдвэрлэгддэг

Залилах гэмт хэргийн маш бага хувь шүүхээр шийдвэрлэгддэг

Нээлттэй нийгэм форумын санхүүжилтээр Хууль зүйн ухааны доктор Ц.Цэлмэгээр ахлуулсан хамтарсан баг "Худал мэдээлэл тараах гэмт хэргийг хянан шийдвэрлэж буй практик илт худал мэдээлэл гэх ойлголтын эрүүгийн эрх зүйн асуудал" судалгааг хийжээ. Үүнтэй холбогдуулан "Гэрээний маргаан уу, залилах гэмт хэрэг үү" сэдэвт хэлэлцүүлгийг "Глобал" удирдагч их сургууль, "Эрх зүйн гүүр" хуулийн фирм хамтран зохион байгуулав.

Энэ үеэр Хууль зүйн ухааны доктор Ц.Цэлмэгийн мэдээлснээр, улсын хэмжээнд жилд 4500 орчим залилан мэхлэх гэмт хэрэг бүртгэгддэг байна. Үүнээс 700-800 нь шүүхээр шийдвэрлэгддэг ч хохирогчдын 50 орчим хувь хохирлоо бүрэн барагдуулж чаддаггүй аж. Харин бусад хэргүүд мөрдөн байцаалтын шатанд хэрэгсэхгүй болсон, түдгэлзсэн, хоорондоо эвлэрсэн байдлаар иргэний хэрэг болж замхардаг байна. Өөрөөр хэлбэл, залилан мэхлэх гэмт хэргийн 10 орчим хувь шүүхээр шийдэгддэг байна.

ОРОН СУУЦНЫ ТҮРЭЭС, ЗЭЭЛИЙН ГЭРЭЭТЭЙ ХОЛБООТОЙ ЗЭЭЛ ИХ БАЙНА

Хууль зүйн ухааны доктор Ц.ЦЭЛМЭГ: 

-Залилан мэхлэх гэмт хэрэг сүүлийн хоёр жил эрс нэмэгдсэн. Залилан мэхлэгч нар итгүүлэн үнэмшүүлэх чадвар сайн учраас иргэд өөрсдийгөө сайтар хамгаалах хэрэгтэй. Гэрээ байгуулах гэж байгаа бол хуульчаас зөвлөгөө авч, нягтлах шаардлагатай. Энэ төрлийн гэмт хэргийн хохирогчдын дийлэнх нь дундаж болон дунджаас дээш давхаргын иргэд байдаг. Бидний судалгаанаас харвал, орон сууцны түрээс, зээлийн гэрээтэй холбоотой залилан, виз гаргах зэрэг хууран мэхлэлт нийтлэг байна. Залилангийн гэмт хэргийн шалтгаан нь шуналаас болдог. Богино хугацаанд ашиг олох сонирхол нь залилан мэхлэгчдийн бай болж байна. Нөгөөтэйгүүр, иргэд аливаа асуудалд ул суурьтай хандаж, хууль эрхзүйн мэдлэг мэдээлэлтэй болох шаардлага байна. Ийм мэдээлэл байхгүйгээс хохирогч болж байна.

АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГУУД ЗАЛИЛАН МЭХЛЭХ ГЭМТ ХЭРГИЙН ХОХИРОГЧ БОЛЖ БАЙНА

Хуульч, өмгөөлөгч Д.ОРОСОО: 

-Иргэд аж ахуйн нэгж байгууллагууд сүүлийн үед залилан мэхлэх гэмт хэргийн хохирогч болох нь нийтлэг байна. Цахим хэлбэрээр бусдыг төөрөгдүүлэх байдлаар болон гэрээгээр халхавчилж залилан хийж байна. Ц.Цэлмэг доктороор ахлуулсан хамтарсан баг сүүлийн хоёр жилийн хугацаанд залилан мэхлэх гэмт хэргийг хянан шийдвэрлэсэн эсэх судалгааг хийсэн. Бизнестэй, төсөлтэй койны тухайд олон нийтээс цуглуулсан мөнгөө төслийн дагуу буюу зориулалтын дагуу зарцуулаагүй бол бусдын итгэлийг эвдэх гэмт хэрэг болно. Иргэдийн итгэл дээр тулгуурлан мөнгө авч байгаа учраас зориулалтын дагуу л зарцуулах ёстой. Сүүлийн үед иргэд хууль эрх зүйн мэдлэг дутмаг байгаа нь харагдаж байна. Тийм болохоор мэдээжийн зүйлд залилуулж байна. Нөгөө талд залилан мэхлэгчдийн арга барил нарийн зохион байгуулалттай болсон.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж