Google Maps-аас Украинд олзлогдсон орос цэргүүдийн зургийг харж болно

Хуучирсан мэдээ: 2022.03.04-нд нийтлэгдсэн

Google Maps-аас Украинд олзлогдсон орос цэргүүдийн зургийг харж болно

Google Maps-аас Украинд олзлогдсон орос цэргүүдийн зургийг харж болно

Google Maps-ын хэрэглэгчид Украин дахь сүйрсэн газар, шархадсан энгийн иргэд, олзлогдсон орос цэргүүдийн олон арван зургийг Оросын томоохон хотуудын алдартай газруудын Google Maps жагсаалтад байршуулж байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины дайныг сурвалжлах гадаадын зарим эх сурвалжийн Фэйсбүүк болон Твиттер хаягуудыг "хаасан". Мөн тэрбээр ОХУ-ын иргэд төрийн бус эх сурвалжаас дайнтай холбоотой мэдээлэл авах боломжтой зарим сайтуудын үйл ажиллагааг зогсоосон байна.

Google Maps ашиглан хэрэглэгчид сонирхсон газрынхаа сонин содон барилгууд болон үзэмжийг харах боломжтой байдаг. Оросын засгийн газрын үйл ажиллагааг эсэргүүцэж, дэлхийн өнцөг булан бүрээс Google Maps хэрэглэгчид Украины дүр зургийг Оросын томоохон газруудын нэрээр газрын зураг дээр хадгалах болжээ. Ингэснээр Орост байрлах иргэд Украины дайн хэр хор хөнөөлтэй байгааг харах боломжтой аж.

Москва орчмын олон  дурсгалт газар болон аялал жуулчлалын хэсгүүд Google Maps-д Украинд болж буй сүйрлийн зургийг хадгалж байна. Гулаг түүхийн музей Украины сүүлийн долоо хоногийн гэрэл зургуудаар дүүрчээ.

Тус зургуудад орон сууцны нурсан байшингийн гадаа зогсч байсан хүмүүс, (амьд, үхсэн мэт) Оросын олзлогдсон цэргүүд, эмнэлэгт шархадсан эмэгтэйчүүд, хүүхдүүдийн зургууд хадгалагдсан байна.

Санкт-Петербург хотын зарим алдартай газар, соёлын дурсгалт газрууд Украины зургуудаар дүүрчээ. Тухайлбал, Улсын Эрмитаж, Эрарта урлагийн музей гэж Google Maps-аас хайх аваас Украины эмгэнэлт дүр зургийг олж харах юм.

Эх сурвалж: VICE 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ХарамсалтайХарамсалтай
18
ТэнэглэлТэнэглэл
11
ЗөвЗөв
8
БурууБуруу
7
ХөөрхөнХөөрхөн
6
ХахаХаха
5
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж