“Хохирогч” олон ангит кино нээлтээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2022.03.04-нд нийтлэгдсэн

“Хохирогч” олон ангит кино нээлтээ хийнэ

“Хохирогч” олон ангит кино нээлтээ хийнэ

"17" продакшн “Voo”-тэй хамтран “Хохирогч” олон ангит кино бүтээлээ. Сэтгэл зүйн драм, тэр дундаа нууцлаг, ээдрээт төрөлд тооцогдох эл цуврал 10 ангитай. Киноны зохиолыг Б.Амарсайхан бичиж, Б.Баярсайхан найруулсан бол С.Уран продюсерээр ажилласан юм.

“Хохирогч” олон ангит киноны уран бүтээлчид “Нийгмийнхээ үнэт зүйл, зорилгын эрэг шураг нь болсон хүмүүс, ялангуяа залуус бид шударга хөдөлмөрөөр амьдралаа цогцлоохыг хүсэвч үнэхээр дор бүрнээ шударга, зөв амьдарч чадаж байна уу. Амжилт, мөнгөний төлөө зөвт зан чанарыг бус, материаллаг эл зүйлсийг нийгмийнхээ үнэт зүйл болгосон хүмүүс бүтээсэн нийгмийнхээ аль ч хэсэгт, шатанд нь өөрсдөө ч мэдэлгүй хохирогч нь болж байна.

Би л зорилгодоо хүрч байвал бусад нь хамаагүй гэж хүсч бодсоноос өөрсдөө ч анзаарч боддоггүй, хардаггүй нэг буруу үйлдэл яг л нэг үзүүрээсээ хөвөрч буй утас шиг зогсоохын аргагүй дараа дараагийн буруу үйлдлүүдийг дагуулдаг. Тиймээс нийгэм буюу түүнийг бүрэлдүүлэгч хүн бүр мууд муугаар биш, мууг сайнаар даван дийлэх ёстой гэдэг санааг үзэгчдээсээ бид асууж, бас өөрчлөхийг хүсч энэхүү киногоо бүтээлээ” гэж онцолсон.

Түүнчлэн “17” продакшныхан “Хохирогч” олон ангит киног хийц болон продакшны үнэ цэнийн хувьд гадаадын цувралуудын түвшинд ахиулахыг зорьж ажилласнаа дурдсан юм. Тодруулбал, зураг авалт, гэрэлтүүлэг, эвлүүлэг, өнгө, дүрүүдийн төрх, жүжигчдийн тоглолт гэхчлэн олон онцлог, шинэлэг байдлыг үзэгчдэд харуулахыг зорьжээ.

Гол дүрүүдэд жүжигчин Б.Амарсайхан, Э.Чинзориг, Н.Цэнд-Аюуш, Г.Ариана нар тогложээ. Гоо үзэсгэлэн, амьдралын ухаан, өөрийн гэсэн амжилттай бизнес, хамгийн чухал нь өөрт нь ухаангүй хайртай нөхөртэй Гэрлээ, түүний нөхөр, хөдөлмөрч Болдоо, Гэрлээгийн төлөө юу ч хийхээс буцахгүй, хар багын найз Хандаа, харин тэдний амьдралд гэнэт орж ирсэн, нууцлаг залуу Анхаа нарын ээдрээт харилцаа, амьдралын сорилт, нууцуудыг өгүүлэх “Хохирогч” олон ангит киног энэ гуравдугаар сарын 10-наас үзэгчдийн хүртээл болгоно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж