Судан: ОХУ-тай Улаан тэнгист цэргийн бааз байгуулах боломжтой

Хуучирсан мэдээ: 2022.03.04-нд нийтлэгдсэн

Судан: ОХУ-тай Улаан тэнгист цэргийн бааз байгуулах боломжтой

Судан: ОХУ-тай Улаан тэнгист цэргийн бааз байгуулах боломжтой

Суданы бүрэн эрхт байдлын зөвлөлийн орлогч дарга, генерал Мохаммед Хамдан Дагалу Хмидти Оросын эрх баригчидтай уулзан, улс төр болон батлан хамгаалах салбарын талаар хэлэлцээ хийснээ мэдэгдэв. Хмидти ОХУ-ын нийслэл Москвад хийсэн найм хоногийн айлчлалынхаа дараа Хартумын нисэх онгоцны буудалд хэвлэлийн бага хурал хийжээ.

Хмиди улс төр, эдийн засаг, батлан хамгаалах болон улсын хөгжлийн тухай Оросын Шадар сайд Александр Новак, Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушев нартай уулзсанаа онцлов. Тэрбээр Орос, Суданы үндэсний аюулгүй байдлын асуудлаар харилцан туршлага солилцох, хамтран ажиллах, терроризмтой тэмцэх, боловсролын чиглэлээр ярилцсан байна. Мөн Оросын тал Улаан тэнгис дэх Порт Судан хотод тэнгисийн цэргийн бааз байгуулах хүсэлтэй байгааг онцолжээ.

Тэнгисийн цэргийн бааз байгуулах санал Хмидид таалагдсан ба Суданы аюулгүй байдалд нөлөөлөхгүй тул тус ажлыг эхлүүлэн, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн байна.

Эх сурвалж: AFRICANEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж