"Ш.Энхийн-Од NBA-ийнхэнд өөрийгөө харуулах боломж"

Хуучирсан мэдээ: 2022.03.04-нд нийтлэгдсэн

"Ш.Энхийн-Од NBA-ийнхэнд өөрийгөө харуулах боломж"

"Ш.Энхийн-Од NBA-ийнхэнд өөрийгөө харуулах боломж"
Зургийг DZ

"Nike" компаниас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “The Nike Hoop Summit” арга хэмжээ энэ жил дөрөвдүгээр сарын 8-ны өдөр Портланд хотын Мода центрт болно. АНУ-ын шилдэг залуу сагсан бөмбөгчдийн эсрэг дэлхийн шилдэг залуус тоглох энэхүү тоглолтод Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Ш.Энхийн-Од сонгогджээ.

АНУ-ын бүрэлдэхүүнд Дерик Ливели, Дарик Уайтхид, Кайл Филиповски, Амари Байли, Гради Дик зэрэг ирээдүйн NBA-ийн супер одод гэж нэрлэгдээд буй тамирчид багтсан аж. Энэхүү арга хэмжээ залуу тоглогчдод өөрийгөө батлан харуулах сайхан боломж олгодог бөгөөд Кевин Гарнетт, Дөрк Новитцки, Тони Паркер зэрэг домгууд түүний ачаар NBA-ийн багуудын анхааралд өртөж, лигт элссэн түүхтэй.

АНУ-ын сагсан бөмбөгийн холбооны тэргүүн Жим Түүли “Энэхүү тоглолт нь хөгжөөн дэмжигчид болон скаутуудад Америк болон дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн шилдэг тоглогчдыг харах боломж олгоно” гэжээ.

2022 оны дэлхийн шигшээ багт Ш.Энхийн-Одоос гадна Африк, Латин Америк, Ази, Европ, далайн орнуудын шилдэг залуус багтсан аж.

2021 оны “The Nike Hoop Summit” арга хэмжээ цар тахлын улмаас зохион байгуулагдаагүй. Түүхэндээ энэхүү тоглолтод сонгогдсон нийт 253 тоглогчийн 14 нь NBA-ийн драфтын тэргүүн сонголт байсан бол 88 нь эхний арав дотор сонгогдож байжээ. Тус тамирчдыг дурдвал, Кевин Дюрант, Кевин Лав, Жон Уолл, Кайри Өрвинг, Энтони Дэвис, Бен Симмонс, Эндрью Уиггинс, Зайон Уиллиамс, Карл-Энтони Таунс нар юм.

Ш.Энхийн-Одын NBA-д тоглох зорилго бага багаар биелсээр байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж