Меган Марклыг эцэг нэгтэй эгч нь шүүхэд өгчээ

Хуучирсан мэдээ: 2022.03.04-нд нийтлэгдсэн

Меган Марклыг эцэг нэгтэй эгч нь шүүхэд өгчээ

Меган Марклыг эцэг нэгтэй эгч нь шүүхэд өгчээ

Их Британийн ханхүү Харригийн эхнэр Меган Марклыг эцэг нэгтэй эгч нь нийтэд худал мэдээлэл тарааж, өөрийнх нь нэр хүндэд халдсан хэргээр шүүхэд өгчээ. Тодруулбал, Меганыг өнгөрсөн 2021 оны гуравдугаар сард ханхүү Харригийн хамт АНУ-ын алдартай ярилцлагын шоуны хөтлөгч Опра Уинфригийн нэвтрүүлэгт оролцохдоо хэд хэдэн зүйлийг худлаа ярьсан гэж эгч Саманта Маркл нь буруутгасан байна. Тус нэвтрүүлэгт оролцохдоо Меган өөрийн тухай болон яагаад гэр бүлээрээ Их Британиас нүүх болсон шалтгаанаа тайлбарлажээ.

Самантагийн хэлснээр, Меган ярилцлагын шоуд өөрийгөө айлын ганц хүүхэд гэж танилцуулсан байна. Мөн түүнийг Харритай гэрлэсний дараа Саманта овгоо Маркл болгож өөрчилсөн гэжээ. Меган эгчийгээ сүүлд 18, 19 жилийн өмнө л хэдхэн удаа харсан гэж ярьсан байна.

Гэтэл Меганы эцэг Томас Маркл өөр эмэгтэйтэй учирч, охин төрүүлсэн нь Саманта аж. Тэрбээр Меганыг ярилцлагаа ядуу өсч, том болсон гэх худал үлгэр зохиосон гэж буруутгажээ. Түүний хэлснээр эцэг Томас нь Меганыг өндөр төлбөртэй, элит сургуульд сургаж, балет, жүжгийн дугуйланд хамруулах мөнгийг нь төлсөн аж. Меганы төгссөн “Northwestern University” их сургуулийн төлбөр, амьдрах зардлыг нь ч эцэг нь өгсөн байна. Гэтэл Меган ажил хийж төлбөрөө олдог байсан гэж ярьжээ.

Меган ингэж худал ярьснаас болж Саманта ажилд орж чадахгүйд хүрч, дурсамжаараа бичсэн номоо борлуулахад хүндрэл үүсч, сэтгэл санаа, оюуны хямралд орсон гэж шүүхийн заргад мэдүүлжээ.

Ханхүү Харритай гэр бүл болсныхоо дараа Меган Маркл Их Британийн хатан хааны гэр бүлтэй таарахгүй, нөхрөө дагуулан АНУ-д шилжин суурьшсан.

Эх сурвалж: TMZ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж