ОХУ: Америкчууд шүүрээрээ сансарт нисээрэй!

Хуучирсан мэдээ: 2022.03.04-нд нийтлэгдсэн

ОХУ: Америкчууд шүүрээрээ сансарт нисээрэй!

ОХУ: Америкчууд шүүрээрээ сансарт нисээрэй!

ОХУ пуужингийн хөдөлгүүрээ АНУ-д борлуулахаа зогсоосон талаар “Роскосмос” сансрын агентлагийн дарга Дмитрий Рогозин Пүрэв гаригт мэдээлэв.

Рогозин үндэсний телевизээр “Нөхцөл байдал ийм болсон үед бид АНУ-ыг өөрсдийн хамгийн сайн чанарын пуужингийн хөдөлгүүрээр хангаж чадахгүй. Тэд өөр зүйлс ашиглан сансарт нисэг л дээ. Хогийн шүүрээ унаад нисэг, бидэнд хамаагүй” гэж ярьжээ. Мөн тэрбээр 1990-ээд оноос хойш Орос улс 122 ширхэг “RD-180” хөдөлгүүрийг АНУ-д нийлүүлснээс 98-ыг нь ашигласан байна. Шийдвэрийн хүрээнд Орос улс пуужингийн хөдөлгүүрт засвар, үйлчилгээ хийхээ зогсоож, ашиглагдаагүй байгаа 24 пуужин оросуудын тусламжгүйгээр ажиллах болно" гэжээ.

"Роскосмос" агентлаг Герман улстай хамтран Олон улсын цахилгаан станцад явуулах байсан бүх үйл ажиллагаагаа зогсоосноо Пүрэв гаригт мэдэгдэв.

Өнгөрсөн долоо хоногоос эхлэн ОХУ агаарын болон газрын цохилт Украинд өгсөн. Украины засгийн газар оросууд эмнэлэг, асрамжийн газар болон хувь хүний эдлэнд халдсан, олон мянган хүний амь эрсэдсэн гэж тайлбарлаж буй юм. Үүний зэрэгцээ Европын холбоо болон АНУ хамтран ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээнүүд аваад байгаа билээ.

Эх сурвалж: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
51
ХахаХаха
32
ЗөвЗөв
6
ХөөрхөнХөөрхөн
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж