Украин: Арслан, барсыг аюулгүй газар руу зөөж байна

Хуучирсан мэдээ: 2022.03.04-нд нийтлэгдсэн

Украин: Арслан, барсыг аюулгүй газар руу зөөж байна

Украин: Арслан, барсыг аюулгүй газар руу зөөж байна

Зургаан арслан, зургаан бар, хоёр цөлийн ирвэс, нэг Африкийн зэрлэг нохойг өчигдөр /2022.03.03/ Киевийн зүүн хэсэгт орших дархан цаазат газраас нүүлгэн шилжүүлжээ. Тэдгээр амьтдыг хоёр өдрийн "аян зам"-ын дараа Польшийн амьтны хүрээлэнд авчирсан байна.

Дархан цаазат газрын эзэн Польшийн баруун хэсэгт байдаг Познан амьтны хүрээлэнд хүсэлт гаргасны дагуу тэднийг ийн зөөвөрлөжээ. Тэдгээр амьтад Житомир тэргүүтэй бөмбөгдөлтийн аюултай олон газраар дайран өнгөрсөн. Бөмбөгдөлтөд өртөж, асар том нүх үүссэн газрууд замын турш тааралдсан тул буцахаас аргагүй нөхцөлтэй ч тулгарсан байна. Амьтдыг Познанд хэсэг амраасны дараа өөр аюулгүй, хол газар луу дахин нүүлгэн шилжүүлэх аж. Тухайлбал, Бельгийн дархан цаазат газраас дээрх амьтдаас зургаан арслан, нэг зэрлэг нохойг хүлээж авахаа мэдэгдсэн байна.

Амьтдыг зөөвөрлөсөн ачааны машин Оросын танкуудтай тулгарсны улмаас нүүлгэн шилжүүлэх эхний оролдлого амжилтгүй болжээ. Зэрлэг амьтадтай харьцах туршлагагүй гурван эрэгтэй жолоочид тусалж, амьтдыг тээвэрлэсэн бөгөөд одоо хотоо хамгаалахаар Киевтээ буцсан байна.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж