Согтуудаа автомашин хулгайлжээ

Хуучирсан мэдээ: 2022.03.04-нд нийтлэгдсэн

Согтуудаа автомашин хулгайлжээ

Согтуудаа автомашин хулгайлжээ

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын есдүгээр багт байрлах дэлгүүрийн үүднээс асаалттай байсан “Nissan Advan” тээврийн хэрэгсэл гуравдугаар сарын 3-ны өдөр хулгайд алдагджээ. Тус хэргийг Баянхонгор аймагт суух, 28 настай, эрэгтэй Д согтуурсан үедээ хулгайлсан байна.

Мөн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо “BSB” төвийн гадна зогсоолоос “Toeota Сresta” маркийн автомашин алдагдсан хэргийг 32 настай, эрэгтэй “Э” үйлдсэн, Сонгинохайрхан дүүргийн 31-р хороо “Алтайн 3 дугаар гудамжны ,,,, тоотоос "Haier” загварын 55 инчийн LCD зурагт, хөлдөөгч алдагдагсаныг 36 настай эрэгтэй У хулгайлсан байна.

Дээрх хэргүүдийг цагдаагийн байгууллага шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн, мөрдөн шалгах ажиллаа явуулж эхэлжээ. Иймд энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, автомашинаа харуул хамгаалалт, хяналтын камер, гэрэлтүүлэгтэй зогсоолд байршуулж, автомашинаа асаалттай орхихгүй байхыг Цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж