Хууль зөрчин тарвага агнаж, тээвэрлэсэн этгээдэд 1-5 жилийн ял онооно

Хуучирсан мэдээ: 2022.03.04-нд нийтлэгдсэн

Хууль зөрчин тарвага агнаж, тээвэрлэсэн этгээдэд 1-5 жилийн ял онооно

Хууль зөрчин тарвага агнаж, тээвэрлэсэн этгээдэд 1-5 жилийн ял онооно

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 193 дугаар тушаалаар тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг улсын хэмжээнд гурван жилийн хугацаатай хориглоод буй. Энэ нь Монгол орны тарваганы тоо толгой, тархац нутаг, халдварт өвчний голомт нутгийг тогтоох, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлж, иргэдийн эрүүл аюулгүй байдлыг хангах зорилготой.

Он гарснаас хойш хууль зөрчин, тарваганы тулам тээвэрлэсэн нийт 430 тохиолдол бүртгэгджээ. Үүнд Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлд заасны дагуу “Улсын тусгай хамгаалалттай газар нутгаас ан агнуур зөвшөөрөлгүйгээр хийсэн” үндэслэлээр 5-27 мянган нэгжээр торгох, мөн 1-5 жилийн хорих ялаар шийтгэх, зорчих эрхийг хязгаарлах хариуцлага хүлээлгэсэн байна.

Тарвага тээвэрлэх, худалдах, худалдан авахыг хориглосон учир энэ чиглэлээр нийслэлийн бүх шалган нэвтрүүлэх товчоонд мэргэжлийн байгууллагууд ажиллаж буй аж. Өнгөрсөн жилийн хувьд Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, Увс зэрэг аймагт эрсдэл өндөр байсан бол энэ жил Архангай, Ховд, Увс зэрэг аймгууд зөрчлөөр тэргүүлжээ.

Тиймээс нийслэлд тарвага тээвэрлэн орж ирж, өвчин тараахаас урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор журам хэрэгжиж байгаа учир энэ төрлийн түүхий эд, материалыг зөөвөрлөн, тээвэрлэхгүй байхыг холбогдох байгууллагын мэргэжилтнүүд зөвлөж байна. Хэрэв энэ төрлийн зөрчил гаргавал иргэнийг 300 мянга, аж ахуйн нэгжийг гурван сая төгрөгөөр торгох, мөн байгаль экологид учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх хуультай.

Тарвага нь хөрсний үржил шим, ургамлын ургалт зэрэгт сайнаар нөлөөлж, бүс нутгийн биологийн олон янз байдлын хувьд орлуулашгүй чухал ач холбогдолтойд тооцогддог тул сэргээн нутагшуулах ажлыг зарим орон нутагт Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас зохион байгуулж байгаа аж.

Сүүлийн жилүүдэд хийсэн судалгаагаар, тарваган тахлын нэг тохиолдлыг эмчлэхэд 60-100 сая төгрөг зарцуулдаг байна. Нэг тохиолдлоос халдвар цааш тархвал үүнээс их мөнгө зарцуулах эрсдэлтэй аж. Тарваган тахлын нэг тохиолдлыг ч дэгдэлт гэж авч үзэж, тусгайлсан хариу арга хэмжээ авдаг байна. Иймд иргэд та бүхэн цар тахлын үед халдвар хамгааллын дэглэмээ баримталж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, тарвага агнахыг хориглосон хугацаанд хууль журам зөрчихгүй байхыг анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж