F-35 сөнөөгч онгоцыг АНУ түрүүлж олжээ

Хуучирсан мэдээ: 2022.03.04-нд нийтлэгдсэн

F-35 сөнөөгч онгоцыг АНУ түрүүлж олжээ

F-35 сөнөөгч онгоцыг АНУ түрүүлж олжээ

АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчинд харъяалагддаг, 100 сая ам.долларын үнэтэй “F35-C” сөнөөгч онгоц Өмнөд Хятадын тэнгист нэгдүгээр сарын 25-ны өдөр унасан тухай бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, нэг хөдөлгүүртэй “F35-C” сөнөөгч онгоц нь 10 мянган тонн даацтай "Карл Винсон" онгоц тээвэрлэгч дээр газардах үедээ тавцанг мөргөж, улмаар далайд унасан. Олон улсын чанартай тэнгисийн бүс нутагт унасан учир уг онгоц дээр АНУ, Хятад хоёрын хэн нь түрүүлж очих вэ гэсэн асуулт гарч байсан билээ.

АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин “F35-C” сөнөөгч онгоцыг олж авснаа өчигдөр /2022.03.03/ мэдэгдэв.

“F35-C” нь гурван км орчим гүнээс олдсон бөгөөд АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин онгоцыг сэргээн засварлаж эхлэхээ мэдэгдлээ. Сөнөөгч онгоцыг “CURV-21” гэх алсаас удирддаг тээврийн хэрэгсэл ашиглан олж авсан байна. Онгоцыг АНУ руу тээвэрлэх боломжтой эсэхийг судалж буй аж. Ослын үеийн бичлэгийг задруулсан таван далайчныг дүрэм журам зөрчсөн гэж буруутгаж буйг Тэнгисийн цэргийн хүчин мэдэгдэв. Тэдгээр далайчид гар утсан дээрээ бичлэг хийж, “Reddit” зэрэг цахим хуудсуудад байрлуулжээ.

Олон улсын далайн тээврийн хамгийн чухал зам болох Өмнөд Хятадын тэнгис нь олон жилийн турш геополитикийн хурцадмал цэг байсаар ирсэн. Энд байрлах жижиг арал, хад болон нөөцүүдийг хэд хэдэн улсууд ашиглах боломжтой.

Сөнөөгч онгоцыг гаргаж авах ажлын хэсгийг удирдаж байсан Тэнгисийн цэргийн ахмад Гарет Хили 37 хоногийн дотор даалгавраа амжилттай биелүүлсэн багийнхаа амжилтыг онцлон тэмдэглэжээ.

Эх сурвалж: ABC NEWS, STRIPES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж