"Далай руу цөмөрч орсон автобусыг 6 цагийн дараа татаж гаргасан" | News.MN

"Далай руу цөмөрч орсон автобусыг 6 цагийн дараа татаж гаргасан"

"Далай руу цөмөрч орсон автобусыг 6 цагийн дараа татаж гаргасан"

"Далай руу цөмөрч орсон автобусыг 6 цагийн дараа татаж гаргасан"

Хөвсгөлд жил бүр уламжлал болгон тэмдэглэдэг мөсний баяр өчигдөр /2022.03.03/ албан ёсоор нээлтээ хийсэн. Цаг уурын нөхцөл байдлаас хамаарч мөсөн дээр машинтай зорчиж болохгүйг ОБЕГ-аас анхааруулсан билээ. Гэвч энэ сэрэмжлүүлэг тэмдэглэгээг авч, тээврийн хэрэгсэл мөсөн дээгүүр зорчсоны улмаас осол гарсан байна. Энэ талаар тус аймгийн Онцгой байдлын албанаас тодрууллаа.

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын зургадугаар баг, Хатгал тосгоны “Доод модот булан” гэдэг газар хот хоорондын автобус хойд хоёр дугуйгаараа мөсөнд цөмөрч суусан тухай дуудлагыг онцгой байдлын алба хаагчид өчигдрийн 16:12 цагт хүлээн авсан. Баяр болж буй хэсгийн ойролцоо осол гарсан. Анхааруулга, тэмдэглэгээтэй хэсгээр зорчсон байж болзошгүй. Ямартай ч зорчигч, жолооч гэмтээгүй.

Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн алба хаагчид ажилласан. Мөсний баяр болж буй “Хүй толгой” гэдэг газарт очиход иргэн Ж-ийн “Хьюндай” загварын 45 хүний суудалтай автобус “Ашихай” амралтын газраас “Хүй толгой” гэдэг газрын чиглэлд зорчихдоо хориглох тэмдэг байрлуулсан газраар нуурын өрхөд орж, хойд хоёр дугуй нь мөсөнд цөмөрч суусан байсныг таван цаг 36 минут ажиллаж, 21:54 цагт татан гаргасан.

Тус автобусаар зорчиж явсан 15 зорчигч бүгд эсэн мэнд гарсан. Одоогоор хохирлыг тогтоогоогүй байна" гэсэн юм.

Монгол орны бүх гол мөрөн, нуур тогтвортой мөсөн бүрхүүлтэй байгаа хэдий ч зарим голын дунд болон адгаар мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-15 см нимгэрсэнийг Цаг уурын байгууллагаас мэдээлж байна. Цөмөрсөн хэсэг нь далайн өрх гэж нэрлэдэг, нимгэн  мөстэй, аюултай хэсэг байжээ.

Энэ жилийн “Хөх сувд” мөсний баярт 30 орчим мянган жуулчин ирнэ гэж тооцсон байна. Энэ тооны дотоодын болон гадаадын зочид ирсэн гэж Хөвсгөл аймгийн Засаг дарга мэдээлсэн юм. Тэрбээр "Мөсний баяр болж буй Хатгал тосгонд буюу Хөвсгөл далайгаас 5 км-ын зайд буюу хойд чиглэлд мөс цөмөрч, автобус орсон осол гарсан. Энэ жил далай дээр автомашин гаргаагүй, аюултай гэсэн тэмдэглэгээ байршуулсан байсан ч тухайн сэрэмжлүүлгийг татан авч, хөдөлгөөнд оролцсон болохыг урьдчилсан байдлаар тогтоосон. Ямартай ч эхний ээлжид автобусыг татан авах нь чухал" гэсэн юм.

Маргаашаас аюулгүй байдлыг харгалзаж, зохион байгуулалтад онцгой анхаарахыг тус аймгийн ЗДТГ-аас сануулжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-03-04 202.9.46.176

NO ICE NAADAM!

Avatar

Зочин 2022-03-04 213.87.89.19

))) Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2022-03-04 202.9.46.82

iim uhernuudiig yana daa, musun deeguur yavaad jivsen, bolon iimerhuu tohioldold zardliig ni uursduur ni tuluuldeg bolohgui bol zasrahgui bhaa

Avatar

Зочин 2022-03-04 202.9.46.242

Жолоочид нь хариуцлага тооцож нийт зардалыг төлүүлэж байна уу. Эсвэл татвар төлөгчидийн мөнгөөр үйлчилгээ үзүүлээд байна уу. Тодорхой болгооч.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж