Шүүх хурлын тэмдэглэл | News.MN

Шүүх хурлын тэмдэглэл

Шүүх хурлын тэмдэглэл

Шүүх хурлын тэмдэглэл

Ирээдүйтэй хуульч болохоор “гялалзаж” явсан Петербургийн их сургуулийн оюутан ялтан болж, шүүхийн тогтоол хүлээнэ. Тэр хотыг донсолгосон аймшигт хэргийн эзэн байж.  Шүүх хурал эхлэж, танхим тэр чигтээ нам гүм болов. 


                  ШҮҮХ ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛ: АЛУУРЧИН УУ, АРДЫН БААТАР УУ?

Одоогоос 150 жилийн өмнө болсон эгч, дүү хоёрын аллагын буруутан иргэн Родион Романавич Раскольниковын гэм бурууг монголын үзэгчдийн өмнө хэлэлцэв. Аймаар нь, тэр долдугаар сарын 6-ны өдөр Алена Ивановна, Елизаветта Ивановна хэмээх эгч, дүүсийг сүхээр цавчин хөнөөсөн аллага үйлджээ. Мөнгө хүүлэгч эмгэн болон түүний дүүгийн амь насанд халдаад зогсохгүй эд зүйлс дээрэмдсэн. Оюутан залуу амь зуух мөнгө ч үгүй, гол зогоохын тулд аавынхаа хайртай үнэт өв болох цагийг мөнгө хүүлэгч эмгэнд барьцаа болгон өгчээ. Харин эмгэн түүнд ердөө ганцхан рубль хялайлгасан нь жирийн нэгэн айлын нохойн хоолны үнэд ч хүрэхгүй. Үүнд нь тэр эгдүүцдэг байв.

Мөнгө хүүлэгч түүн шиг олон мянган хүний үнэтэй хөрөнгийг хямдхан үнэлж аваад, хариуд нь олигтойхон хоол аваад өл дарчих хэмжээний мөнгө өгдөггүй байсанд хүмүүс ч бас Родионтой адил дургүй.

Бусдын хөдөлмөрийг шулж “баяжсан” эмгэний гэнэтийн үхэл өртэй мянга мянган хүнийг баярлуулж, алуурчин гэж цоллуулах болсон Родион Романавич Раскольниковыг ардын баатар мэт өргөмжилж, шүүх хурлын гадна хүртэл ял оноохыг эсэргүүцэж, жагсч байлаа. Ийм дүр зураг Монголд ч бас бий.

Шүүх хурал эхлэхийн өмнө тараасан сонины нүүрэнд “ЗУУНЫ ШҮҮХ ХУРАЛ: Алуурчин уу, ардын баатар уу?” гэсэн гарчиг анхаарал татаж, хүн бүр хэрэгт дурлана. Гэхдээ Родион Романавич Раскольниковыг гэм буруутай эсэхийг нотлох нээлттэй шүүх хурал маргаан дагууллаа.

Улсын яллагч толгой гудайлган суух Родион Романавич Раскольниковт цаазаар явах ял оноохыг шүүгчид санал болгов. Хоёр хүний амь нас хохирсон, онц ноцтой хэргийг үйлдсэн гэх бүхий л баримтыг улсын яллагч дэлгэнэ. Ээжийнх нь өр өвтгөсөн захидал, хэргийн газрын баримт нотолгоо, тэр бүү хэл аавынх нь бусдын гарт амь насаа алдсан хар бараан гунигт түүхийг хүртэл улсын яллагч сануулж, гэм буруутайг нь нотлохыг хичээнэ.

Улсын яллагч Родионд хандаж хэлэхдээ “Хэрэв та бурханд итгэдэг гэвэл таныг цаазаар авах ялаас хэлтрүүлж болно” гэхэд хариуд нь “Би бурханд итгэдэггүй” гэж хэлэхдээ нүдэнд нь оч гялалзана. Бас дотроо “шатаж” байлаа, тэр.

     АЛУУРЧНЫГ ХҮН ТӨРҮҮЛДЭГГҮЙ, НИЙГЭМ НЬ АЛУУРЧИН БОЛГОЖ ХҮМҮҮЖҮҮЛДЭГ

Агуу хүмүүс хуулиас давсан үйлдэл хийдэг, ирээдүйг сайн сайхан болгохын тулд өнөө цагийг сүйтгэдэг. Македоны Александр, Юлий Цезарь, Наполеон. Энэ аугаа буянт үйлстнүүд, хүн төрөлхтнийг тохинуулагчдын дийлэнх нь онцгой аймшигтай цус урсгагчид байсан нь үнэхээр гайхалтай” гэж Родион нийтлэлийнхээ хэсэгт дурдсан нь бас л олныг шуугиулав. Энэ үг өмгөөлөгч, цагдаа нарын хувьд хэргийн сэжүүр болсон юм. Үүнийг улсын яллагч “Родион онц харгис хэрцгий алуурчин, хэзээ ч засрахгүй, ирээдүйд та бидний үр хүүхдэд, гэмгүй хүмүүс рүү буу шагайвал яах вэ” гэж хэлэхдээ цаазын ял оноох байр сууринаас буцсангүй. Түүний эсрэг өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлгүүд ч бас үнэхээр Родионыг гүтгэж байна уу даа гэж бодогдуулахаар эргэлзээ төрүүлнэ.

Сэтгэц, мэдрэлийн эмч Родионыг “сэтгэл гутрал, нийгмийн дарамтад орсон” гэж дүгнэсэн бол өмгөөлөгч “Хүн төрөхдөө алуурчин байдаггүй. Харин алуурчин болж хүмүүждэг юм” гэж хэлэхдээ цаазын ял оноох бус алдааг нь залруулж зөвлөж болно гэсэн юм. Үргэлжлүүлэн улсын яллагчид хандаж “Бурхан ч хүний алдааг насаар нь шүүх эрхгүй” хэмээв.  

Гэтэл Родион бага насандаа аавыгаа бусдын гарт амиа алдахыг нүдээрээ харсан гэрч төдийгүй ээж, дүү хоёрынхоо төлөө өөрийгөө “золиослосон” нэгэн. Ээж, дүү хоёртоо тус болох гэж, дүүгээ баяны “зарц” болгохгүй гэсэндээ, бас юу ч хийж чадахгүйгээ мэдэрсэн учраас дээрэм хийхээр шийдсэн нь аллага болж хувирчээ. Тиймээс мөнгө хүүлэгч Алена Ивановнаг дээрэмдэж, амийг нь хөнөөсөн ч санамсаргүй хэргийн гэрч болох Елизаветта Ивановнатай тааралдсанаар түүнийг ч бас хөнөөдөг. Үүндээ Родион өөрийгөө ялладаг. Сэтгэл гутралд орж, шаналж, ганцаардаж, солиорч… Эцэст нь шүүх бус, тэр өөрөө өөрийгөө яллана. Тэр ядуурлын салхи сэвэлзсэн Петербургийн мянга мянган иргэний төлөөлөл, бас “нийгмийн золиос”.

             НЭГ ХҮНИЙ АЛДААГ НИЙГМЭЭРЭЭ ШҮҮЖ ЯЛЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?

Хүн бүр Родионыг “алуурчин” гэж цоллож, бас үзэн ядаж байсантай адил өнөө үед ч бас Родионтой адил үйл явдал Монголд өрнөж байна.

МУИС-ийн Хууль зүйн төгсөх курсийн оюутан Б.Ариунзаяа кофе шопоор үйлчлүүлж байсан охины дээрээс халуун кофе асгасанд нийгмээрээ түүнийг “шүүж, зэвүүцэж, бас яллаж байна”. Их сургуулиас нь түүний суралцах эрхийг хасах санал гаргаж, баян айлын эрхийн тэнэг охиныг гайхан шагширч, зургийг нь нийтэлж зэвүүцэж… Угтаа бол Родионы найз, өмгөөлөгч Разyмихины хэлсэн шиг “Бурхан ч хүний алдааг насаар нь шүүх эрхгүй” билээ. Магадгүй түүнийг өмөөрлөө гэж олон нийт ч бас эгдүүцэж болох. Гэхдээ “Энэ хорвоо дээр эхийн хэвлийгээс дөнгөж мэндэлсэн шиг цэвэр ариун, гэм нүгэлгүй хүн та бүхний дунд бий юу?” Энэ асуулт таныг өөр рүүгээ өнгийж харахад хүргэнэ. Родион Романавич Раскольниковын шүүх хуралд гэрчээр оролцсон хүн бүр дотроо нэгийг бодож, хоёрыг эргэцүүлсэн биз ээ.

ГЭМ ЗЭМИЙГ ШҮҮХ ҮҮ, ШҮҮЛГЭХ ҮҮ?

Түүний нээлттэй шүүх хуралд оролцохоор өчигдөр /2022.03.03/ Оросын шинжлэх ухаан, соёлын төв (РЦНК)-ийг зорьсон нь энэ. Шүүх хурал Мармеладов буюу П.Эрдэнэзаан даргалж, Улсын ялагч Алена Ивановна буюу Д.Ганцэцэг, иргэн Родион Романович Раскольников буюу Д.Лхагва, өмгөөлөгчөөр Разyмихин буюу Э.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй эхэлсэн юм. Алдарт зохиолч Ф.М.Достоевскийн дэлхийн сор бүтээлийн нэг болох “Гэмт хэрэг ба ял шийтгэл”-ээс сэдэвлэсэн “Гэм зэм” постдрамын жүжиг ийнхүү дахин тайзнаа амилсан юм. Гэм зэмийг шүүх үү, аль эсвэл шүүлгэх үү?

Д.Лхагва яг л хэдийнэ жүжигтээ уусч, түүний аллагын түүхийг үзэгчид өрөвдөж, үзэн ядаж сонсов.

ЯДУУ ХҮНД Ч НЭР ТӨР БИЙ

“Ядуу хүнд ч нэр төр гэж байдаг юм” гэж хэлээд, сүүлчийн хундага архиа хөнтрөөд, хорвоог үүрд орхисон ядруухан архичин эцэг. Тэр олон дүүгээ тэжээхийн эрхэнд биеэ үнэлэхээс өөр сонголтгүй болсон том охиноо хараад өр нь өвдөж, бас өөртөө гутарна. Охиноо биеэ үнэлэхээс өөр аргагүй байдалд оруулсан өөрийгөө жигшиж зэвүүцэхдээ, бас гутсандаа тэр энэ амьдралыг үүрд орхих нь “Гэм зэм”-ийн оргил хэсэг байв. Харин гол зогоох хүнс залгуулахын тулд дүү нараа тэжээхийн төлөө биеэ үнэлэхээс өөр сонголтгүй болсон Сонягийн дүрийг жүжигчин Г.Золзаяа бүтээжээ.

Хэдий биеэ үнэлэвч ядуу амьдралын зовлон бэрхшээл дундрахгүй ч Сонягийн бурханд итгэдэг сэтгэл хиртээгүй байв. Тэр бол Родион Романавич Раскольниковын хайртай эмэгтэй. Түүнтэй л Родион сэтгэлийн гүнд нуугдсан өөрөө ч нээж харах дургүй тэрхүү ганцаардал, шаналлаа хуваалцдаг.

Өнөөдөр Монголд ядуурлын салхи намжаагүй, Соня шиг хэчнээн охин зовлон бэрхшээлээр дүүрэн амьдрал туулж, бас түүний аав шиг өчнөөн хүн архинд “живсэн” билээ. “Гэм зэм”-ийн төгсгөлд шүүхээс Родион Романавич Раскольниковт цаазаар авах ял оноох бус цөллөгт 10 жилийн ял онооно. Түүний амьдралын шинэ өглөө дахин нэг түүхийн эхлэл болов.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-03-04 213.87.89.19

!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz

Avatar

зочин 2022-03-04 43.228.130.188

ккк энэ кофений эзэн хүүхэн /олон залуучуудтай согтуу олон задгай зураг файсээр явж байсан/-ийн аав Батбаяр өмгөөлөгч их уран фантааз сайтай хүн учир хамгаалах нүүр тахлах харьцуулан хайцаалах зүйл хайхдаа хэтэрхий их том зүйл олжээ кккк… дүйцүүлэх боломжгүй зүйл гэж байна… нэг нь хэтэрхий ядуу амьд үлдэх эсэх нь эргэлзээтэй амьдралд байгаа залуу, өнөөдрйин тохиолдолд бузар этгээдүүдийн мөнгөөрт баяжсан хуульчийн цадгиа алдсан хүүхэн ….

Avatar

Зочин 2022-03-04 203.91.115.47

Тэр хүнийг кофегоор шалзалдаг эмэгтэйд таарсан шийтгэлийг нь оноогоод мартаж үз. Наана чинь арай далайцтай өөр юмны тухай ярьж байна. Хүүхнүүдийн явдал дээр дүн шинжилгээ хийе. Энэ бол Расколниковын өдүүлсэн хэрэг, Достоевскийн дэвшүүлэн тавьсан ёс суртахууны томоохон асуудалд дэндүү жижигдэхээр хэрэг. Манайхан яахав дээ, тархиндаа хоосон, мораль нойл заасан, тэгсэн мөртөө Чингисийн байлдан дагуулалтын үеийн хоосон омог цээжинд нь огшоостой. Тийм хүмүүс чинь боломж л олдоход бусад руу нулимдаг

Avatar

Зочин 2022-03-04 203.91.115.47

байхгүй юу. Боловсрол эзэмшээд дипломоороо хүнд гайхуулдаг. Угтаа бол гайхуулах юмгүй нуль копи пасьт шүү дээ. Нийт оюутнуудын 10 хүрэхгүй хувь нь толгойгоороо суралцдаг. Бусад нь даган баясдаг, шоуддаг, бусдыг цай кофегоор шалзалдаг, хөхөө бариулдаг, бөгсөө базуулдаг, дэвсгэр болдог. Эцэстээ нөгөө чансаалаг 10 хувийн чинь дахиад тал хувь нь Раскольников шиг мөнгөгүйдээ нийгмээс шахагдаж харин тэдний олох байсан хувь дээр мөнөөхөн шалзалдагууд, копи пасьтуудын арми алалцдаг юм. Эцэст нь нийгэм я

Avatar

Зочин 2022-03-04 203.91.115.47

лзарч, улс дампуурдаг. Достоевский онол, урлагийн хувьд үүнийг Гэмт хэрэг ба шийтгэлээрээ харуулж, манай шалзалдагууд, хөх бөгсөө базуулдагууд болоод өнөөгийн цаг үе маань үүнийг бодит байдал дээр нотолж байна. Нэг кафед ороод кофе уугаад гарахын хооронд биеэ аятайхан авч явж сураагүй тэдгээр шалзрагсад болоод шалзалдагууд чинь үүний бодит нотолгоо. Ждүчдийн арми, Хөгжлийн банкны луйварчид, харийн тагнуул сайд, дээрэмчин рецедив экс ерөнхийлөгчүүд, Увс Ховдынхны өлөн арми энэ бүхний нотолгоо.

Avatar

Зочин 2022-03-04 203.91.115.47

Энэ бүхнээс дүгнэхэд манай нийгэм сонгодог утгаараа ялзарчээ. Нэгэнт ийм учир одоо бид дампуурал руугаа уруудна даа. Өөр зам байхгүй. Манай улс дампуурна. Эсвэл тэрнээс наана биднийг Украйны ээлжит хувь тавьлан хүлээж байж ч мэднэ. Тэгвэл бүр ч эмгэнэлтэй юм болох байх даа. Юутай ч бид өнөөдөр өрлүүлэхээ хүлээж буй хонь шиг юунд ч юм бэ найдан чив чимээгүй бөмбөгнөж байна.

Avatar

Зочин 2022-03-04 202.55.188.100

Сургуулиас xеелее гээд дипломыг нь худалдаад л авчихна. Харин заавал шоронд суулгаж "Ялыг нь яг биеээр нь үүрүүлье" гэж шаардах хэрэгтэй. Тэгвэл диплом худалдаж аваад ч ажиллах эрхгүй болно

Avatar

Зочин 2022-03-04 202.55.188.100

Буцалсан усаар хун шалзалдаг сэтгэцийн гажигтай Алдармаа авгай 7 жилийн ялаа 3-хан сар суусан болж ял завшиснаас болоод одоо иймэрхуу сэтгэцийн гажигтай (PSYCHOPATH) юмнууд оодрох нь дээ!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж