Оросууд Баасан гаригийн өглөөгүүр эрчим хүч үйлдвэрлэдэг, Европын хамгийн том атомын станцыг их буугаар буудаж, гал түймэр тавьжээ. Үүнээс үүдэн Киевийн ард түмэн шатаж буй цахилгаан станцаас хортой цацраг идэвхт туяа ялгарах вий гэж болгоомжилж байна.
Тус үйлдвэрийн хэвлэлийн төлөөлөгч Андрей Туз Украины телевизэд ярихдаа "Энерходар хотын Запорожжиа үйлдвэрийг их буугаар буудаж, байгууламжийн зургаан реакторын нэгийг шатаасан байна. Тус реактор ажиллахгүй байгаа ч дотор нь цөмийн түлш бий" гэж хэлжээ.
Украины эрчим хүчний үйлдвэрлэлийн 25 орчим хувийг хангадаг станцын ойролцоо цацраг идэвхт бодис ихэссэн гэж тус улсын засгийн газрын албаны хүн “Associated Press” агентлагт мэдээлэв.
Туз гал сөнөөгчид галд ойртож чадахгүй байгааг онцолжээ. "Учир нь галыг унтраахаар очсон хүмүүс рүү Оросын цэргүүд буудаж байна" гэж хэлсэн байна. Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба өөрийн твиттер хуудсаараа дамжуулан оросуудад дайралтаа зогсоож, гал унтраах багийг дотогш оруулахыг уриалжээ.
Эх сурвалж: CNN, CTVNEWS
Холбоотой мэдээ