“Хөх сувд” мөсний баярт 20 мянга гаруй хүн оролцож байна | News.MN

“Хөх сувд” мөсний баярт 20 мянга гаруй хүн оролцож байна

“Хөх сувд” мөсний баярт 20 мянга гаруй хүн оролцож байна

“Хөх сувд” мөсний баярт 20 мянга гаруй хүн оролцож байна

Ньюс.мн сайтын сэтгүүлч Ц.Хонгор Хөвсгөл аймгаас мэдээлж байна. 

Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой "Хөх сувд" мөсний баяр энэ сарын 3, 4-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Энэ жилийн баярт Архангай, Төв, Сэлэнгэ, Булган, Эрдэнэт, Говьсүмбэр, Дархан, Эрдэнэт, Хэнтий зэрэг 10 гаруй аймгийн 20 мянган гаруй зочид, төлөөлөгчид оролцож буй юм.

21 дэх жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү мөсний баярын үйл ажиллагаанд 200 гаруй төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж оролцож байна. Түүнчлэн 70 орчим цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэж буй бөгөөд нийт 2800 орчим автомашин иржээ.

Covid-19-ийн улмаас хоёр жил өнжсөн энэхүү уламжлалт баяр өргөн дэлгэр зохион байгуулагдаж байгаад нутгийн иргэд болон зочид сэтгэл хангалуун байна.

Энэ жил урлаачид Хөвсгөл нуурын мөсөн дээр уул, ус, хангай дэлхийгээ хайрлахыг уриалсан мөсөн хотхон, хүүхэд багачуудын тоглох мөсөн гулгуурын талбай, зураг авахуулж, дурсгалаа мөнхлөхөд зориулсан мөсөн байгууламж зэрэг 10 төрлийн мөсөн байгууламж бүтээжээ. Тэдний дунд 12 бүтээлийн уралдаан зарласан байна.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 2019-2024 онд ХНБЦГ-т тогтвортой, хүртээмжтэй аялал жуулчлалыг хөгжүүлэхийн зэрэгцээ орон нутгийн байгаль хамгаалал, эдийн засгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх "Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх Хөвсгөл дэд төсөл"-ийн хүрээнд Хөвсгөл нуурын баруун эрэг дагуух 37.9 км авто зам, 7 авто зогсоол, 15 км нийтийн зориулалттай явган хүний болон морин жимийн тохижилтын ажил хийгдэх аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-03-04 213.87.89.19

)))))) Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2022-03-04 122.201.24.8

Энэ балай юиыг болих хэрэгтэй

Avatar

Зочин 2022-03-04 202.55.188.100

Мес цемерч баахан хун живих вий дээ, болгоомжтой байгаарай

Avatar

Зочин 2022-03-04 64.119.20.69

Сайхан тунгалаг хөвсгөлийн маань 20 мянган бааааасаар бохирдуулж бнуу та нар

Avatar

Зочин 2022-03-04 202.21.109.96

zavtai s** nar shu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж