Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэргийн тоо өнгөрсөн онд 1531 болж, 2020 оноос 34.5 хувиар өсчээ. Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс үүнтэй холбогдуулан дараахь мэдээллийг өглөө.
2021 онд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой нийт 35 мянга гаруй дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчсөн 9526 зөрчил бүртгэгдсэн. Эдгээрээс 7240 буюу 76 хувийг нь шалгаж, шийдвэрлэхэд 1531 нь гэмт хэргийн шинжтэй байсан.
Дээр хэлсэн статистикт багтсан бүх зөрчил болоод гэмт хэрэг цагдаагийн байгууллагаар шалгагдаж байна. Харин далд үйлдэгдэж буй хүчирхийллийг цагдаагийн байгууллага хянах боломжгүй.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн дагуу цагдаагийн алба хаагч тухайн дуудлага мэдээлэл дээр очоод, хүчирхийлэл мөн байна уу, үгүй юу гэдгийг шалгаж шийддэг. Яагаад гэвэл утасны цаанаас хүмүүс дуудлага өгч байгаа учир заавал газар дээр нь очиж, тухайн хэрэгт аюулгүйн дүгнэлт хийж байж хэргийг гэмт хэрэг, эсвэл зөрчил гэж үздэг.
Хүчирхийлэл үйлдэгчийн үйлдэлд тохирсон, оновчтой шийтгэл ногдуулж, хохирогчийг хамгаалах нь зүйн хэрэг. Хүчирхийлэл үйлдэгчийг баривчилсан хугацаанд “Зан үйлд нөлөөлөх албадан сургалт”-д хамруулж, дахин хүчирхийлэл үйлдэхээс урьдчилан сэргийлдэг. Нийслэл хотод энэ ажлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа баривчлах төв хариуцан хэрэгжүүлдэг бол орон нутагт цагдаагийн байгууллага хариуцан ажилладаг.
ХӨЛ ХОРИОНД ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ГЭМТ ХЭРЭГ 34.5 ХУВИАР НЭМЭГДСЭН
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийг албадан саатуулж, боловсролын хөтөлбөрт хамруулдаг. Гэсэн ч цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж гэр бүлийн хүчирхийлэл огт буураагүй. Сургалтын чанарын хувьд тогтоосон системийн дагуу хамрагддаг. Хүчирхийлэл үйлдэгдэж байгаа бүсийн хувьд нягтралаас хамаарч орон нутаг болоод нийслэлд харилцан адилгүй бүртгэгддэг. Тухайлбал, нийслэлээс Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт, орон нутгаас Хөвсгөл, Баянхонгор аймагт гэр бүлийн хүчирхийллийн дуудлага их ирдэг. Энэ нь тухайн бүс нутгийн хүн амтай харьцуулсан үзүүлэлт юм.
Covid-19-өөс шалтгаалж хоёр жилийн хугацаанд хөл хорионы дүрэм журам хэрэгжүүлсэн. Энэ хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн зөрчил буурсан ч гэмт хэргийн тоо өссөн. Тодруулбал, 2020-2021 онд гэмт хэрэг 34.5 хувиар өссөн. Хохирогч, хүчирхийлэл үйлдэгч нэг орчинд удаан хугацаанд амьдраад ирэхээр хохирогчид бусдаас тусламж гуйх боломж буурсан. Энэ байдлаас шалтгаалж гэмт хэрэг өссөн.
Хуулийн байгууллагаас гэмт хэргийн мэдээллийг олон нийтэд дэлгэрэнгүй хүргэх нь дасгах, гэмт хэргийг өөгшүүлэх зэрэг эрсдэлтэй гэж үздэг. Үүнээс болж хүчирхийллийг илрүүлж чадахгүйд хүрч, ирээдүйд учрах хор хохирол бүр ч нэмэгддэг сул талтай. Тиймээс гэмт хэрэг, зөрчил дээр сэтгүүлчид мэдрэмжтэй байж хандалтаас илүү ёс зүйтэй байхыг хүсч байна.
Зочин 2022-03-04 213.87.89.19
)))))))) Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz
Болор 2022-03-04 192.82.78.219
Хуулиа чангатгахгүй бол хүүхэд эмэгтэйчүүд хэцүүдлээ
Nyambayar saidad 2022-03-04 192.82.70.185
Emegteichuud huchirhiileld ortoj 1 hohirno, tsagdaad handaj 2 dahia, shuuh deer ochij 3 dahia, amidrald deer garaad shudarga bus huuliin gaigaar buh achaagaa gantsaaraa uurch 4 dehee hohirch bna aa. 1 huuhdiin tetgever 100 myangan togrog, aavinh ni tsalin 3saya. Horoo duurgiinhen avilgal zalhuurald buren idegdsen, yagaad gevel said ni ajlaa hiihee bolison, hyanalt shalgaltaa burmoson haysan bolohoor hen durtai ni oortoo ashigtaigaar shiidver gargadag, jungle huulitai uls bolson.
Зочин 2022-03-04 66.181.188.107
Эм хүн эрийнхээ үгээр орж амьдар. Эс бол монголд амьдрах хэцүү.
Зочин 2022-03-04 192.82.70.185
Er emdee bish ali uhaantaigiinhaa ugend orj amidar!
Иргэн 2022-03-04 103.212.118.128
Хүчирхийлэгчид гэж ёс суртхуунгүй ухаан нь амьтнаас ялгарахгүй бүдүүлэг хүчирхийлэгч гэр бүлд өссөн , биеэ хамгаалах арга бол бусдын дээр гарах ёстой гэсэн буруу хандлагатай хүүхпүүд тийм хүчирхийлэгч болоод байх шиг байдаг. Бас монголын шарын шашны буруу урсгалд мухраар шүтэгсэд эр хүн тахин шүтүүлж гэр орондоо ажил хийх ёсгүй гэж эр хүүхдүүдээ буруу замаар хөтлөөд байдаг . Хүүхдүүдээ багаас нь хүнийг хүндэтгэдэг нинжин сэтгэлтэй , эв эеээ хичээдэг, нөхөрсөг сургахыг эх эцэг , багш нар бодмоор
Зочин 2022-03-04 66.181.161.56
Эмэгтэйчүүдийг шийтгэх хуультай болох хэрэгтэй ялгүй үлдэж дараагын хэрэгийн суурь болдог худлаа мэдүүлэг өгч бусдад гай болдог байдлыг өөрчлөх хэрэгтэйю
Зочин 2022-03-04 192.82.77.134
Монгол улсад хүчирхийлэгчдийн ихэнх нь эмэгтэчүүд байна.