3,008,044 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2022.03.03-нд нийтлэгдсэн

 3,008,044 ширхэг хувьцаа арилжжээ

2022 оны 3 дугаар сарын 03-ны өдөр энгийн арилжаагаар 33 хувьцаат компанийн 352,248,377 төгрөгийн үнийн дүн бүхий 3,008,044 ширхэг хувьцаа арилжигдсанаас 13 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 16 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Увс чацаргана" ХК (CHR +15.00%), "Дархан нэхий" ХК (NEH +10.71%) болон "Сор" ХК (SOR +5.26%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Өндөрхаан" ХК (ONH -14.94%), "Монголын хөгжил үндэсний нэгдэл" ХК (HAM -11.37%) болон "Хөх ган" ХК (HGN -6.67%) хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 18,288 ширхэг нэгж эрхийг 4,734,949 төгрөгөөр, багцын арилжаагаар 161,291 ширхэг хувьцааг 250,001,050 төгрөгөөр арилжаалсан бол нийт 2,931 ширхэг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг 293,100,000 төгрөгөөр тус тус арилжаалсан байна.

ТOP-20 индекс –1.27% хувиар буурч, 38,729.54 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,564,779,954,421 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж