Солонгос кинон дээрх архины хэрэглээ санаа зовоож байна

Хуучирсан мэдээ: 2022.03.04-нд нийтлэгдсэн

Солонгос кинон дээрх архины хэрэглээ санаа зовоож байна

Өмнөд Солонгосын телевизүүдээр согтууруулах ундаа хэрэглэж буй үзэгдэл улам бүр түгээмэл болсонд мэргэжилтнүүд санаа зовж байна.

Хамгийн сүүлийн үеийн жишээ татвал “Netflix”-ийн 2021 оны аравдугаар сард нээлтээ хийсэн “Paik’s Spirit” шоу. Уг шоунд хоолны нэвтрүүлгийн од Паик Жонг Вон бусад зочдын хамт хорхой хүрэм хоолууд идэнгээ элдэв зүйлсийн талаар ярилцдаг. Тус шоуны хоёрдугаар ангид зочноор оролцсон жүжигчин Хан Жи Мин дараа нь ярилцлага өгөхдөө "Камерын өмнө архи дарс уух бага зэрэг дарамттай байсан. Өмнөд Солонгосын хамгийн том гурван телевизийн аль нэгээр цацагдана гэсэн бол би оролцох эсэхдээ эргэлзэх байсан. Гэхдээ энэ нь хамгийн шилдэг ОТТ платформ байсан учраас би зөвшөөрсөн” гэж хэлжээ.

ОТТ болон кабелийн телевизийн хувьсгал нь олон нийтийн архины тухай ойлголтыг их, бага хэмжээгээр өөрчилж байна гэж мэргэжилтнүүд дүгнэж байна. Тухайлбал, “Drink Now” шоу нь өдөр бүр бааранд өнжиж, архи уудаг гурван найзын тухай өгүүлдэг. Уг шоуны зохиогч Ви Сү Ён хэлэхдээ “Хэтрүүлэн уух нь эрүүл мэндэд хортой. Гэхдээ амьдралдаа ядаж ганц удаа уугаад үзэх л хэрэгтэй. Хэний ч амьдрал төгс биш” гэж хэлжээ.

Дээрхээс гадна одоо цацагдаж буй хэд хэдэн шоуны гол сэдэв нь архи юм. "Drinking Friends" ток шоуд алдартнууд зочдын хамт согтууруулах ундаа ууж ярилцдаг бол "Local Table" нэвтрүүлэг мөн л архи ууж, хоол идэж, аялдаг байна.

Өмнөд Солонгосын Эрүүл мэндийг дэмжих хүрээлэнгээс 2021 оны хамгийн их үзэлттэй кино болон шоунуудыг судалж үзжээ. Нийт олон ангит 219 кино, 438 реалити шоуг судалгаанд хамруулсан бөгөөд нэг ангид дунджаар 2-3 удаа архи, согтууруулах ундаатай холбоотой үзэгдэл гарч байна гэж хэлсэн байна.

Эх сурвалж: SCMP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж