Лондоны ICE биржид Пүрэв гариг (2022.03.03)-т Брент төрлийн газрын тосны ирэх тавдугаар сарын гэрээний үнэ 4.68 хувиар өсч, нэг торх нь 118 ам.долларт хүрэв.
Орон нутгийн цагаар 08:09 цагт Брент төрлийн газрын тосны үнэ өмнөх өдрийн хаалтын ханшаас даруй 3.8 хувиар өсч, 117.22 ам.доллар болжээ. Өдөртөө 118 ам.долларт хүрч өссөн нь 2013 оны хоёрдугаар сараас хойшхи хамгийн өндөр үзүүлэлт юм.
WTI төрлийн газрын тосны фьючерс гэрээний үнэ 3.54 хувиар өсч, нэг торх нь 114.5 ам.доллар болжээ.
Эх сурвалж: TASS
Холбоотой мэдээ